Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг тухайн хүний гадаад төрх, бие, хэл ярианаас үл хамааран дэмжих ёстой. Энэхүү мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, тэдэнд хууль зүйн талаас ямар тусламж туслалцаа үзүүлдэг талаар хүргэе.
Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2 зүйл заалтад “Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулна” гэж заасан байдаг. Энэ нь 25 хүн тутамд 1 хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллана гэсэн үг юм.
Хэрэв аливаа албан байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд аваагүй тохиолдолд хуулийн хүрээндээ тухайн хүнд ногдох төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгэр тооцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэний “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д төлөх үүрэгтэй. Тус сангаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлбөрт арга хэмжээнүүдийг авч санхүүжүүлдэг. Хэрэв ийнхүү төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Улмаар төлөх үүргээ биелүүлэхгүй ажил горилогчид хохирол учруулсаар байгаа тохиолдолд Хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10-д зааснаар Мэргэжлийн хяналтын байцаагч зөрчлийн тухай хуулийн 10.16-д заасанчлан тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Иймд эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн иргэн энэ тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргах байдлаар хохирлоо барагдуулах, тус зөрчлийг арилгах арга хэмжээ авахуулах мөн зөрчил гаргасан этгээдэд холбогдох хуулийн санкц торгуулийг оногдуулах боломжтой.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй