surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Есөн зуун мянгаар ууцны мах худалдан авах уу

Есөн зуун мянгаар ууцны мах худалдан авах уу

Сар шинийн баяр дөхөж, улсаараа махны эрэлд гарчээ. Тухайлбал бууз, хуушуурны махаа худалдан авахаас гадна ууцны маханд багагүй мөнгө зарцуулдаг. Харин сүүлийн жилүүдэд ченжүүд үнийн хөөрөгдлийг бий болгосон. Тэгвэл энэ жил ч ченжүүд ууцны махаа нэмээд байна. Өөрөөр хэлбэл Монголчуудын худалдаж авах боломжгүй үлэмж үнээр худалдан авагчдаа дарлаж байгааг иргэд онцолж байна. Сонирхуулахад энэ жил малаа махлан зарж байгаа малчид олон таарав. 

ИРГЭН Б.ТУЯА :  Манайх жил бүр ууц тавьдаг айл. Би өнөөдөр Хүчит шонхор захаас 230 мянган төгрөгний ууц худалдаж авлаа. Том жижгээсээ шалтгаалаад үнэ янз бүр байна. 800-900 мянган төгрөгний үнэтэй ууц хүртэл зарагдаж байна. Амиа аргацааж байгаа бидний хувьд 800 мянгаар ууц худалдан авах үлгэр болохоор олныхоо жишгийг ууцаа авлаа 


МАЛЧИН С.ЭНХТУЛГА :
“Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас ирсэн. Манай нутагт өвөлжилт хүндэрч, малтайгаа байхад хэцүү болоод байна. Миний хувьд он гараад л ууц зарж эхэлсэн. Худалдан авалт тааруухан байна. Ууцаа 200-500 мянган төгрөгөөр худалдаж байгаа. Зарим иргэд ууц үнэтэй байна гэж хэлдэг. Иргэд ихэвчлэн 250-350 мянган төгрөгийн ууц худалдан авч байна. Хэт том ууц авч дийлэхгүй байх шиг байна. Малчдын гол цалин чинь махаа зарах шүү дээ. Иргэдийн гарт очтол махаа бэлдэхээс авхуулаад тээвэрлэлт, цас зуд гээд амаргүй. Ууцны мах үнэтэй байхаас яах юм бэ" 


ИРГЭН Г.БАДАМСЭРЭЭЖИД:   Энэ жил ууцны мах өнгөрсөн жилээс 2 дахин үнэтэй зарагдаж байна. Би өнгөрсөн жил энэ захаас 200 мянган төгрөгөөр ууц авч болж байсан. Одоо 200 мянган төгрөгөөр авах боломжгүй. Тэгээд ууц зарж байгаа хүмүүсийн ихэнх нь малчид байна. 500 мянгаар ууц зарахаасаа бас хааяа эмээдэг байгаасай. 

Ууцны үнэ170-180 мянган төгрөгөөс эхэлж байна
МАЛЧИН Ж.ДАВААПУНЦАГ :  Би Өвөрхангай аймгаас 50-иад ууцны мах бэлдээд, өнөөдөр л хотод орж ирлээ. Өглөөнөөс хойш 15 ууцаа зараад байна. Дундаж ууц 30 килограммтай л байна. Иргэд ихэвчлэн 250-350 мянган төгрөгийн ууц худалдан авч байна.  Өвөлжилт хүнд байгаа тул малчид малаа махлан зарж байгаа юм шүү дээ. 

No photo description available.
Зарим иргэдийн хувьд ууцны үнийн судалгаа хийж, цагаан сар дөхүүлээд авбал үнэ нь буурах байх гэж найдаж буй ажээ. Өнгөрсөн жил дундаж ууцыг 250 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол энэ жил 250 мянган төгрөгөөр хамгийн жижиг ууц худалдан авч байгааг иргэд онцолж байна. Харин өнгөрсөн жил  10-13 мянган төгрөгийн үнэтэй байсан үхрийн өвчүү өөхтэй эсэхээс шалтгаалж килограмм нь 11-14 мянган төгрөгийн үнэтэй байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1