Катарт болж буй хөл бөмбөгийн Азийн цомын тэмцээний хэсгийн шатны эхний тойргийн тоглолтуудад Өмнөд Солонгос, Ирак, Иорданы шигшээ багууд хожлоо.
Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Бахрейны багийг 3:1-ээр хожсон байна. Е хэсгийн өөр нэг тоглолтод Иорданы баг Малайзын багийг илүүрхэж, 4:0-ээр буулган авчээ. Дараагийн тойрогт Өмнөд Солонгос, Иорданы багууд, Бахрейн, Малайзын багууд хоорондоо тоглоно. Тоглолтууд нэгдүгээр сарын 20-нд болно.
Өчигдөр болсон өөр нэг тоглолтод Иракийн баг Индонезын багийг (3:1) хожжээ. Ирак, Индонезын багууд D хэсэгт тоглож байгаа бөгөөд энэ хэсэгт багтсан япончууд өмнө нь Вьетнамын шигшээг буулган авсан (4:2) юм. Дараагийн тоглолтод Японы баг Иракийн багтай, Индонезын баг Бахрейны багтай учраа таарна. Эл дөрвөн багийн хоёрдугаар тойргийн тоглолтууд нэгдүгээр сарын 19-нд болно.
Азийн цомын тэмцээнийг 2023 оны 6-7 дугаар сард БНХАУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч тус улсад шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэн тул Хятадын тал тэмцээнийг зохион байгуулахаас татгалзжээ. Ингэснээр Катар улс 2024 онд Азийн цомын тэмцээнийг зохион байгуулахаар болж хойшлогдсон байна. 2019 онд АНЭУ-д болсон Азийн цомын тэмцээнд Катарын шигшээ баг түрүүлсэн юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй