surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Дэлхийн хамгийн том мөсөн уул үзэсгэлэнтэй мөсөн гулдан хаалга, агуйнууд үүсгэн хайлж байна

Дэлхийн хамгийн том мөсөн уул үзэсгэлэнтэй мөсөн гулдан хаалга, агуйнууд үүсгэн хайлж байна


Дэлхийн хамгийн том мөсөн уул болох А23а оршин байх сүүлийн сарууддаа гайхалтай үзэсгэлэнтэй мөсөн гулдан хаалга, агуйнууд үүсгэн хайлж байгаа ажээ. 

“Eyos expeditions” компанийн хөлөг онгоц ням гарагт А23а мөсөн ууланд хүрч, түүнд үүссэн асар том агуй, нуман хэлбэрийн хаалгануудыг камерт буулгасан байна.

Цагаан тивээс аажуухан холдож буй тус мөсөн уул нь дулаан агаар, гадаргын усны нөлөөгөөр хайлж, нурж эхлээд байгаа ажээ.

"Мөсөн уулыг 3-4 метрийн өндөр давалгаа хүчтэй цохиж байгааг бид харлаа. Давлагаа түүнийг элээж байна" гэж экспедицийн удирдагч Ян Страчан ярилаа.

Уг мөсөн уул нь 4 мянга орчим хавтгай дөрвөлжин км талбайтай, ойролцоогоор 400 м зузаантай. 1986 онд Антарктидын эргээс тасарсны дараа 30 гаруй жилийн турш эргээс холдолгүй Уэдделлийн тэнгист “хайргадаж” мөсөн арал болон хувирчээ.

A23a нь өнгөрсөн оны долоодугаар сараас хөвж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар цагийн зүүний дагуу эргэлддэг Антарктидийн туйлын тойргийн (Antarctic Circumpolar Current) урсгалд хөвж байна.

Энэхүү урсгал болон баруун зүгийн салхины нөлөөгөөр тус мөсөн уул Антарктидын хойгийн үзүүрээс зүүн хойд зүгт 600 км зайтай Өмнөд Оркнигийн арлуудын чиглэлд хөвж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Антарктидээс мөсөн уул хөвж гардаг гол зам болох "мөсөн уулын гудамж" гэж эрдэмтдийн нэрлэдэг замд А23а оржээ.

Салхи, далайн урсгал болон далайн эргүүлгийн харилцан үйлчлэлээр ирэх долоо хоногуудад мөсөн уулын чиглэлийг нарийн тодорхойлох боловч эдгээр аварга том мөсөн уулсын ихэнх нь Их Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох Өмнөд Жоржиаг дайран өнгөрдөг ажээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1