ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хитэй уулзжээ. Хоёр орны цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа үед эл уулзалт боллоо.
В.Путин Чой Сон Хитэй мягмар гаргийн орой уулзсан бөгөөд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар сонслоо гэж Кремль мэдэгдээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Чой Сон Хи С.Лавровын урилгаар ОХУ-д айлчилж байгаа ба түүний айлчлал гурван өдөр үргэлжилнэ. Хоёр орны цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч буй үед энэхүү айлчлалыг хийж байна. Украинтай хийж буй дайнд ашиглах зэвсгийг Умартын талаас Орост нийлүүлсний хариуд Оросоос Пёньяны зэвсгийн хөтөлбөрт техникийн туслалцаа үзүүлсэн юм.
С.Лавров Чой Сон Хитэй хийсэн хэлэлцээний үеэр Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-нд Пёньяны зүгээс дэмжсэнд талархаж буйгаа илэрхийлсэн бол Чой Сон Хи есдүгээр сард В.Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтаар хүрсэн тохиролцоог Умардын тал ягштал биелүүлэх болно гэдгийг хэлжээ.
Даваа гарагт гаргасан Кремлийн мэдэгдэлд, Умард Солонгосын талтай бүх салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тус улсыг “хамгийн ойр дотно хөрш”, “түнш” гэж тодорхойлсон байна.
В.Путин Умард Солонгост “ойрын хугацаанд” айлчилна гэдэгт Москва найдаж байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн мэдэгдээд, айлчлалыг хэдийд хийх зэрэг бусад асуудлыг дипломат шугамаар хэлэлцэнэ гэжээ.
Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүд В.Путин, Чой Сон Хи нарын уулзалтын талаар одоогоор мэдээлээгүй байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй