Онцгой байдлын байгууллагын эрэлч нохой Ченжи алба хаах хугацаандаа нийт 125 хүний амь насыг аварчээ.
Ченжи нь герман хоньч үүлдрийн, хар халтар зүстэй, эм нохой бөгөөд хөтлөгч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайханы хамт 2018 онд эрэлч нохойн албаны сургалтыг дүүргээд нийслэлийн Аврах ангид томилогдон ажиллажээ. Онцгой байдлын энэ албанд таван жил зүтгэхдээ нийтдээ 125 хүний алтан амийг аварч, 97 буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/ илрүүлсэн байна.
Ченжи, 2019-2023 таван жилийн турш Туул голын дагуу үндсэн бүлгийн хамт завьт эргүүлийн үүргийг тасралгүй гүйцэтгэсэн. Ийнхүү үүрэг гүйцэтгэх явцдаа живж байсан 47 хүнийг, хамтрагчийн хамт аварч уснаас эсэн мэнд гаргажээ. Мөн 87 удаагийн усны ослын дуудлагаар ажиллахдаа 86 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлсэн. 2021 онд Ченжи урсгал усны дадлага сургуулилт хийх явцдаа Гачуурт орчмын Туул голд живж байсан долдугаар ангийн сурагч хөвгүүний амь насыг бие даан аварсан гэнэ.
Энэхүү албанд үүрэг гүйцэтгэхдээ нийт 490 удаагийн дуудлагаар ажилласан. Уснаас гадна аюулт үзэгдэл, ослын 154 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 78 хүнийг гаргажээ. Мөн уснаас 47 нийт 125 хүний амь насыг авран хамгаалсан гавьяатан аж.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ