2024 онд Дундговь аймагт аялал жуулчлалын дөрвөн эвент үйл ажиллагааг уламжлал ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, 2 дугаар сарын 23-нд Өлзийт суманд “Тэмээний өв соёл”, 6 дугаар сарын 24-25-нд Өлзийт сумын Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт “Сэтгэшгүй оддын чуулган”, 7 дугаар сарын 27-28-нд Говь-Угтаал суманд “Морьтой монгол” аялал, 9 дүгээр сарын 13-14-нд Адаацаг сумын Сүм хөх бүрдэд “Адуучны өв соёлын баяр”-ыг аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
Тус аймгийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлалын брэнд бий болгож, “Сэтгэшгүй оддын чуулган” эвентийг 2022 оноос, “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг 2019, 2023 онд, “Адуучны өв соёл” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж байна.
“Сэтгэшгүй оддын чуулган” үйл ажиллагааны онцлог нь од ажиглахад нэн таатай бүс болох Монголын говийн хязгааргүй хээр нутагт одон орныг ажиж танин мэдэх, Цагаан суварга, Дэл уул зэрэг байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газраар аялан, түүх соёлтой танилцах боломжийг олгон аялагчдад оюун санаа, амралтын сайхан мэдрэмж төрүүлэхэд чиглэгддэг.
Харин “Морьтой монгол” аялал, “Адуучны өв соёлын баяр”, “Тэмээний өв соёл” эвент үйл ажиллагаа нь нүүдэлчин түмний адуу, тэмээний өв соёлыг сурталчлан таниулдаг онцлогтой. Тухайлбал, “Адуучны өв соёлын баяр”-ын үйл ажиллагааны хүрээнд унага уях, гүү саах, унага уралдуулах зэрэг зан заншлыг харуулж, “Сайхан хос морьтон”, “Сайхан хөхүүр”, “Сайхан айраг”, “Сайхан хөхүүр хийдэг өвлөн уламжлагч”-ийг шалгаруулах бөгөөд адуучин залуусын адуу маллах ёс заншлыг харуулсан “Адуучин тэмцээн”-ийг зохион байгуулдаг.
Мөн энэ үеэр адууны эдлэл хэрэгслийн худалдааг зохион байгуулж, айраг уух, дэмбээ наадаан, хуруу барих зэрэг тэмцээн, уралдаан болдог онцлогтой юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй