АНУ-Тайванийн албан бус харилцааг зохицуулдаг албаны хүн мягмар гарагт мэдэгдэл хийж, Науру улс сонгуулийн дараахан Тайбэйтэй дипломат харилцаагаа цуцлах "бүтэлгүй" шийдвэр гаргалаа хэмээн буруушааж, Бээжингийн өгдөг амлалтууд ихэнхдээ биелдэггүй болохыг анхааруулав.
Номхон далайн арлын улс болох Науру нь Вашингтон, Бээжин хоёрын нөлөөллөө тогтоохын төлөөх ширүүн өрсөлдөөний талбар болоод байна. Вашингтоны хувьд, Номхон далайн арлуудыг “өөрийн арын хашааны улсууд” гэж үздэг бол Тайваньтай дипломат харилцаа тогтоосон эдгээр улсад Бээжин таагүй ханддаг. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бол Тайвань үүнийг эрс эсэргүүцдэг билээ.
Хятад улс Тайванийн холбоотнуудыг, тэр дундаа Төв Америкийн улсуудыг Тайваниас холдуулж байгаад санаа зовниж байгаагаа АНУ-ын албаны хүмүүс өмнө нь илэрхийлж байсан. Тайваньд ерөнхийлөгчийн сонгууль болсноос ердөө хоёрхон хоногийн дараа буюу даваа гарагт Науру улс Тайваньтай дипломат харилцаагаа цуцалсны дараа тус арлыг (Тайванийг) албан ёсоор хүлээн зөвшөөрсөн улсын тоо 12 боллоо.
Виржини муж улсад төвтэй, Тайвань дахь Америкийн хүрээлэнгийн (AIT) дарга Лаура Розенбергер Тайбэйд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ, Науругийн энэ алхам нь "бүтэлгүй шийдвэр" бөгөөд бүх улс орон Тайваньтай харилцаагаа өргөжүүлэхийг АНУ дэмждэг гэжээ.
"Науругийн засгийн газрын энэхүү шийдвэр нь тусгаар улсын шийдвэр боловч үүнд сэтгэл дундуур байна. Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа цуцалсан улсуудад Хятадын тал ихэнхдээ хоосон амлалт өгдөг" гэж Л.Розенбергер хэлэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн