surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулав

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулав

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал 2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүний 56 хувь буюу 710 гаруй мянга нь Улаанбаатарт бүртгэлтэй байна.

2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хотод 840 орчим мянга, 2030 онд 1 сая 129 мянга, 2035 онд 1.5 сая, 2040 онд 2 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоололтой байгаа аж. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км. Гэвч өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг автозамын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байгаа юм. 

Мөн энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын автозамын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна гэсэн үг. Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Энэ төвлөрлийн бүсийн автозамын урт нь 62 км. Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоод автомашин 25 км/ц хурдтай явахад 85783 тээврийн хэрэгсэл л хөдөлгөөнд оролцох боломжтой.

Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол автомашин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломжтой юм. Иймээс нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дугаар авсан тээврийн хэрэгслийн тоогоор тогтоохоор тогтоолын төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төлөөлөгч П.Ганзориг хязгаартай олгож эхэлснээр  дугаарын үнэ өсөх, дамлах, мэдээлэл болон шийдвэр гаргахад ойр хүмүүс өөртөө давуу байдал бий болгохгүй байх зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодрууллаа. Тухайлбал, 2-оос дээш дугаар эзэмшигчээс татвар тогтоох гэх мэт зохицуулалтын арга хэмжээг авах ёстойг санууллаа. Төлөөлөгчийн саналыг хэлэлцүүлгийн явцад төсөлд тусгах боломжтой аж.

Мөн авто тээврийн хэрэгслийн өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг хэлэлцэв. 

Төсөлд албан татварын хэмжээг дараах байдлаар ногдуулахаар тусгажээ.  

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ

Жилд ногдуулах албан татварын хэмжээ ₮

 

Мотоцикль /2 дугуйтай/

2500

 

Мотоцикль /3 дугуйтай/

4000

 

Суудлын автомашин:

 

-       2001 см3 хүртэл

-       2001-3001 см3 хүртэл

-       3001 см3 болон түүнээс дээш

Цилиндрйн багтаамжийн нэг см3 тутамд

24

27

33

 

Микробус /15 хүртэл суудалтай /

35000

 

Автобус

52000

 

 

 

 

Ачааны машин: /даацаар-тонн/

-       1/1 хүртэл тонн

-       1-2 тонн

-       2-3 тонн

-       3-5 тонн

-       5-8 тонн

-       8-10 тонн

-       10-20 тонн

-       20-30 тонн

-       30-40 тонн

-       40-50 тонн

-       50-60 тонн

-       60-70 тонн

-       70-80 тонн

-       80-90 тонн

-       90-100 тонн

-       100 тонноос дээш

 

30000

45000

55000

75000

120000

135000

150000

210000

270000

330000

420000

480000

540000

600000

660000

720000

 

Тусгай зориулалтын автомашин

16000

 

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18000

 

Бага оврын трактор

8000

 

Чиргүүл -даацын 1 тонн тутамд

8000

 

Цахилгаан автомашин

0

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1