АТГ-аас Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяаг шалгаж, яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байна. Түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон, Боловсролын зээлийн сангийн 2023 оны дэлхийн шилдэг 50-д эрэмблэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт хамрагдан суралцуулах эрх олгох сонгон шалгаруулалттай холбоотой хууль тогтоомж зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон хэргээр АТГ шалгаж байгаа гэнэ.
Ш.Нарантуяа нь сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг ахлахдаа гадаадын оюутанд огт тэтгэлэг өгдөггүй сургуульд элссэн 10 агруй суралцагчид тэтгэлэг өгөх шийдвэр гаргаж, Засгийн газрын тогтоол, сонгон шалгаруулалтын жумыг зөрчсөн, сонгон шалгаруулалтад оролцсон суралцагч нарыг үнэлэхдээ ажлын хэсгийн гишүүдийг оролцуулаагүй, ажлын хэсгийн 1-2 гишүүнээр л үнэлгээг хийлгэсэн зэрэг зөрчил гаргажээ. Дэлхийн шилдэг 50 их, дээд сургуулиас авах урилгад мэргэжлийг тусгасан байх эсхүл тусгаагүй байх талаар тодорхой зохицуулалт тусгаагүй мөртлөө үүнийгээ үнэлгээнд ашиласан, оролцогчдын мэргэжлийг үнэлэхэдээ нэг аргачлалаар үнэлээгүй, хувь хүний үзэмжийн шинжтэй үнэлгээ хийсэн, сонгон шалгаруулалтын суурь шаардлагыг хангаагүй иргэдийг суурь шаардлага хангасан иргэдээс дээгүүр эрэмбэлж үнэлсэн зэрэг зөрчлүүд гаргажээ.
Засгийн газрын 2021 оны 347-р тогтоолоор баталсан “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 4.5 дахь хэсэг, 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346-р тогтоолын 2 дахь заалтад дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсанд хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Eduvation World University Rankings” болон “Academic ranking of world universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагид тэтгэлэг олгохоор журамласан байдаг.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн