УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоолыг баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, УИХ-ын гурван тогтоолыг батлуулсан хэмээн мэдээллээ.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу Нийтийн өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн болохыг байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцлов. Цахим шилжилтэд саад болж байсан 120 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд эцэслэн баталсан байна. Ингэснээр Монгол Улсын цахим шилжилтийн шинэ реформ болж, технологийн дэвшлийг бүх салбарт ашиглах, хүний оролцоо, хүнд суртлыг халах, зардал төсөв хэмнэх, эдийн засгийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх боломж бүрдүүлжээ.
Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож, төрд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр нэхдэг байдлыг зогсоосон гэв. Өөрөөр хэлбэл, “И-Монголиа” системд мэдээлэл нь байгаа бол цаасаар нэхэхгүй болсон. Өнөөдрийн байдлаар 800 мянган хүн цахим гарын үсгээ авчээ. Компани, аж ахуйн нэгж байгуулахын тулд бүртгэлийн 11 шат дамжлага дамждаг байсныг “E-business” ᠋платформоор асуудлыг бүрэн шийджээ. Цаашид төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна. Уг систем нь төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлж, ямар нэг орон тоо, төсөв шаардахгүйгээр зохицуулахаар Инновац, цахим бодлогын байнгын хороо ажиллаж байгаа аж.
Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлд үүрэг өгч ажилласны үр дүнд НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд бүртгэгдсэн баримтын 20 хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаасаар хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд оруулсан байна. Одоогоор харилцаа холбоо, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууц, СӨХ, гэрэл цахилгааны төлбөрийн баримтыг шууд бүртгэдэг болсон бол “Номин”, “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүр, “UB CAB”, “Shoppy” зэрэг байгууллага нэгджээ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ