Японы Ерөнхий сайд Кишида Фүмио санхүүгийн тайлангийн зөрчилтэй холбоотой дуулианы улмаас Либерал Ардчилсан нам /ЛАН/ дахь фракцыг татан буулгах бодолтой байна. Тэрбээр уг фракцыг 2023 оны 12 дугаар сар хүртэл тэргүүлж байсан юм.
“Фракцыг тараах боломжийг судалж байна. Татан буулгаснаар улс төрд итгэх олон нийтийн итгэл сэргэх аваас бид энэ хувилбарыг авч үзэх хэрэгтэй" гэж засгийн газрын тэргүүн хэлснийг Yomiuri сонинд эш татжээ. К.Фүмиогийн эл төлөвлөгөө нь ЛАН-ын бусад фракцыг татан буулгахад хүргэх магадлалтайг тус хэвлэлд дурдсан байна.
Kyodo агентлагийн мэдээлснээр, дээрх дуулиантай холбогдуулан Японы прокурорууд ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Никай Тошихирогийн фракцын нягтлан бодогч асан, мөн Ерөнхий сайд асан Шинзо Абэ агсны фракцын нягтлан бодогчид санхүүгийн тайлангийн зөрчилтэй холбоотойгоор хэрэг үүсгэхээр бэлтгэж байна. К.Фүмиогийн фракцын нягтлан бодогч байсан хүнд мөн хэрэг үүсгэнэ гэж тус агентлаг өмнө нь мэдээлжээ.
Улс төрийн хандив цуглуулах явцад гарсан зөрчилтэй холбоотой томоохон дуулиан шуугиантай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. ЛАН-ын фракцууд гишүүддээ хандив цуглуулах квот тогтоодог бөгөөд уг хандивыг хүлээн авалт, үдэшлэгийн тасалбарын борлуулалтаас бүрдүүлдэг аж. Зарим улстөрчдийн квот хэтэрдэг боловч бодитоор цуглуулсан хэмжээ болон тогтоосон квотын зөрүүг санхүүгийн баримтад тусгахгүйгээр улстөрчдөд "буцаан олголт" хэлбэрээр шилжүүлсэн эсвэл улс төрийн нууц санд ашигласан байж болзошгүй байгаа юм.
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ