Зэвсэгт хүчний алба хаагчид Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байгаатай холбогдуулан Төв аймгийн ЗДТГ-аас цахим хуудсаар дамжуулан талархал илэрхийлжээ.
Талархалд “Төв аймгийн нийт сумдаар цас их хэмжээгээр орж, өвөлжилт хүндхэн байна. Ялангуяа Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Бүрэн сумдад байгалийн аюулт үзэгдэл болж, мал малчин хоёр цагаан зудад амаргүй цаг үеийг туулж байна.
Харин энэ хэцүү хүнд үед цэргийн алба хаагчид тусламжийн гараа сунгаж, хүн хүчний дэмжлэг үзүүлж буйд аймаг орон нутгийнхаа нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Аймгийн Онцгой комиссоос зуд турхнаас үүссэн гамшгийн нөхцөл байдлыг бууруулах туслалцаа хүссэн хүсэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хуурай замын цэргийн командлагч нар хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сараас эхлэн цэргийн алба хаагчдыг зарим сумдад бүлгээр ажиллуулж байгааг онцлон дурдах учиртай.
2023 оны 11 дүгээр сараас хойш Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 326 дугаар ангийн 30 гаруй цэргийн алба хаагч 14 нэгж техниктэйгээр 628 малчин өрхөд өвс тэжээл хүргэх, нүүлгэхэд дэмжлэг үзүүлж, цасанд боогдсон 3648 км зам давааг нээж тээвэрчдэд тусалсан байна.
Яг одоо гэхэд Зэвсэгт 016, 120, 326 дугаар ангийн 10 гаруй цэргийн алба хаагч Эрдэнэсант, Лүн суманд цаг наргүй ажиллаж байгаад малчдынхаа өмнөөс дахин талархал илэрхийлье. Цэргийнхэн өвс тэжээл хүргэх, цасанд боогдсон зам даваа гүвээг нээх, хээр хөдөө төөрсөн тээвэрчдэд туслахаас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээг ч шаардлагатай өрх айлд үзүүлж, бидний ажилд их туслалцаа үзүүлж байгаа билээ. Аймаг орон нутгийн хүсэлтийг шийдвэрлэж өгсөн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командал, нэгтгэл ангийн захирагч нар болон зуд турхан, үер усны гамшгийн үед хамгийн түрүүнд л ажилладаг цэргийн алба хаагчдадаа ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархаж байна. Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас” гэжээ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ