Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газарт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ. Тодруулбал, Идэр сумын Ямаат хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт хийж, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэв.
Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Ойн туруутан амьтдад зориулж Ямаатын Алаг хад, Үстийн дэнж зэрэг газарт 200 кг хужир тавилаа.
Уг хоёр цэгт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд таван байршилд 44 бүл согоо, 8 байршилд 10 буга, 2 бор гөрөөс бүртгэгдлээ.
2023 оны зун ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хоёр байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулсан байсныг авч үр дүнг гарган ажиллалаа.
Камерт халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг ан амьтны дүрс бичигдсэн байна.
Энэ хугацаанд Ямаат хэсгийн, Сонгинот, Сайхан дэнж, Үстийн нуур, Балчгар, Цуурай, Тангадын хавчиг, Хөшөөтийн ам, Чавганц, Ямаатын Алаг хад зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж, дөрвөн иргэнд ТХГН-ын талаар болон ойн амьтдыг бэлчээр нутгаар шахахгүй, амьтдын амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөгөө өглөө.
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ