ОХУ-д “Омикрон ойн түймэр шиг тархаж байна” гэж вирус судлаачид анхааруулж байна. Тархвар судлалын төв судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн орлогч захирал Александр Горелов “ Омикрон хувилбар ойн түймэр шиг тархаж, судас мэдрэлийн системд дарангуйлах нөлөө үзүүлж байна”. Энэ хувилбар нийслэлээс хэдхэн долоо хоногийн дараа бүс нутгуудад тархаж магадгүй” гэжээ. Хойд хөршид коронагийн өвчлөл өссөөр байгаагийн зэрэгцээ Омикрон хувилбар гурав дахин хурдан халддаг учир оргил үедээ өвчлөгсдийн тоо маш өндөр болох эрсдэл их байгааг тэрээр анхаарууллаа.
Тэгвэл Францад энэ сарын 24-нөөс ковидтой холбоотойгоор тогтоосон ариун цэврийн хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулж, вакцины гэрчилгээг нэвтрүүлж эхлэх гэнэ. 16-аас дээш насны бүх хүн театрт очих, галт тэргээр зорчих зэрэг үйлчилгээ авахдаа вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээгээ үзүүлэх ёстой болжээ. Мөн ковидын шинжилгээний сөрөг хариу хангалттай биш, мөн ойрын үед Францад Омикрон хувилбар идэвхитэй тархах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлжээ. Францын 5 сая орчим иргэнд Омикрон хувилбар тархсан гэж үзэж баэйгаа юм байна. Бусад хувилбараасаа аюул багатай ч халдварлах чадвар нь өдөрт хэдэн зуун мянган хүнээр хэмжигдэнэ гэсэн байна.
Мөн Австрийн Үндэсний зөвлөл буюу тус улсын парламентын доод танхим өчигдөр ковидын эсрэг вакцинжуулалтыг заавал явуулахыг баталжээ. Австрид иртэх хоёрдугаар сараас 18-аас дээш насны бүх иргэн вакцинд хамрагдах ёстой болж, харин хамрагдахаас зайлсхийсэн иргэдзэд мөнгөн торгууль оногдуулна гэсэн байна.
Гүржид ковидоор өвчлөгсдийн 70 хувь нь Омикрон халдвар авсан талаар Үндэсний өвчлөлийг хянах төвөөс мэдээлжээ. Тус улсын нийслэл Тбилиси хотод өвчлөгсдийн 80 хувь нь Омикроын хувилбаруудаар халдвар авсан бол Гүрж даяар ковидоор өвчлөгсдийн 70 хувь нь Омикроноор өвджээ. Иймд коронагаар өвдөхгүйн тулд дахин вакцинд хамрагдах, амны хаалт зүүх, ариун цэврийн бусад хамгаалалтуудыг сахихыг мэргэжилтнүүд уриалж эхэллээ.
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ