ОХУ-ын бүртгэлтэй, зургаан зорчигчтой онгоц Ням гаригт Афганистаны дээгүүр нисч байгаад радарын дэлгэцнээс алга болсон гэж Кремлийн эрх баригчид мэдэгджээ. Харин Афганистаны цагдаагийнхан нийслэл Файзабадаас 200 орчим км зайд онгоц осолдсон тухай мэдээлсэн байна. Ослын бүс нь Афганистаны алс хойд хэсэгт орших Бадахшан хэмээх алслагдсан уулархаг бүс тул аврах баг явж очиход 12 цаг зарцуулагдах аж.
Энэ нь 1978 онд Францад үйлдвэрлэсэн "Dassault Aviation Falcon 10" тийрэлтэт онгоц байжээ.
Уг онгоц нь Тайландын Паттаяа хотын Утапао нисэх онгоцны буудлаас Энэтхэг, Узбекистанаар дамжин Москваг зорьсон түргэн тусламжийн онгоц байжээ. Онгоцонд Паттаяа дахь эмнэлгээс Москва руу шилжүүлж явсан орос иргэн байсан бөгөөд биеийн байдал хүнд, хэвтрийн өвчтөн байсан гэв. Өвчтөн эмэгтэй нөхрийн хамтаар явж байсан. Тэд Оросын өмнөд хэсгийн Волгодонск хотын оршин суугч байсныг хэвлэлд мэдээлж байна.
Онгоц радарын дэлгэцнээс алга болохоос 25 минутын өмнө шатахуун багассан тул Тажикистаны нисэх буудалд газардана гэж нисгэгч нь анхааруулжээ. Дараа нь нисгэгч нэг хөдөлгүүр зогслоо, хоёр дахь хөдөлгүүр зогслоо гэж ар араас нь мэдээлсэн байна.
Афганистаны Нисэхийн яамнаас мэдэгдсэнээр онгоцны явах маршрутад Афганистаны агаарын орон зайг дайран өнгөрөх төлөвлөгөө байгаагүй аж. Тиймээс онгоц техникийн асуудлаас болоод зам хазайсан байж магадгүй гэжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ