Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарт онцгой анхаарсан жил байлаа. Өнгөрсөн онд 1 сая жуулчин авахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд бүс, орон нутгийг аялал жуучлалын бүс болгож, энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, бие даасан аялал жуулчлалын хөгжлийн бий болгоход анхаарсан жил байлаа.
2023 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650 мянган жуулчин хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого олсон” хэмээн зарлаж байв.
Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор GoMongolia- Өөдөө тэмүүлэх Монгол үндэсний зорилтот тулгуурлаж Хөвсгөл аймагт “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Дэлхийн газрын зурагт Хөвсгөл нуур нь баавгайн дүрсээр илэрхийлэгддэг төдийгүй их тайга нь баавгайн хөндий хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй. Тиймээс ч баавгайн хөндийг бэлгэдэж, Хөх баавгайгаар тодотгож буй энэхүү хөтөлбөр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, хилийн бүсийн аялал жуулчлал, боомт худалдаа, зам дагуух аялал жуулчлал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.
Хөвсгөл аймаг нь 23 сум нэг тосгонтой. Тэгвэл Хөвсгөл аймгийн сум бүрийн онцлох, давуу талд тулгаарласан аялал жуулчлалыг эрчимжүүлэхийн тулд нутгийн иргэдэд түшиглэсэн хөтөлбөрийг эрчимжүүлэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймгийн сум бүр өөрийн онцлог, нутгийн иргэдэд түшиглэсэн нэрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй болж, Хөх баавгай брэндтэй болох ажил 2022 оноос ажил хэрэг болжээ. Ингэхийн тулд Хөх баавгай брэндийг үүсгэж, хөнгөлөлттэй зээлийг Тогтвортой хөгжлийн төслөөс 2022 оноос санхүүжүүлж, сум бүр өөрсдийн нэрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй болох, аялал жуулчлалын өртгийн сүлжээнд бүртгэх, брэнд бүүкээр хангах зэрэг томоохон зорилтыг тавьж байна. Хөх баавгай төслийн хүрээнд хамгийн чухал нь орон нутгийн иргэдэд түшиглэж, тэднийг орлоготой болгох, Хөх баавгай брэндээр “гоёх” боломжий бий болгож байгаагаараа давуу талтай.
“Хөх баавгай” төсөл хэрэгжсэнээр хөвсгөлчүүдийн хувьд аялал жуулчлалаараа дамжуулж, тогтвортой орлоготой болох том боломж бүрдэх юм.
Хөх баавгай төслийн хүрээнд тухайлбал,
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй