surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Зам тээврийн салбарын үйлчилгээг хүртээмжтэй, аюулгүй болгохыг зорьж байна

Зам тээврийн салбарын үйлчилгээг хүртээмжтэй, аюулгүй болгохыг зорьж байна

ЗТХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг олон улс, орон нутгийн нислэг, төмөр, орон нутгийн автобусаар 50 хувь хүртэл хөнгөлттэй зорчих шийдвэр гаргаж, 230 иргэнд үйлчилжээ.
Тус зөвлөлийн оны эхний хурлын үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, энэ онд нисэх онгоцны буудал, галт тэрэг, авто вокзал зэрэг тээврийн салбарын үйлчилгээ үзүүлдэг газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэхэд таатай, хүртээмжтэй, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлж, эрхзүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, олон улсад нэвтэрч буй үйлчилгээний шинэлэг туршлагаас хэрэгжүүлнэ” хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, “Чингис хаан Олон Улсын нисэх буудал нь дэд бүтэц, үйлчилгээний хувьд хүртээмжтэй байна. Цаашид орон нутгийн нисэх буудлыг энэ жишигт хүргэж, дэд бүтцийг нь хөгжүүлэх шаардлагатай” гэсэн юм. Чингис хаан нисэх буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүртгэлийн, шалган нэвтрүүлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг, амрах өрөө, хоолны газар, кофешоп, ариун цэврийн өрөө зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.

”МИАТ” ТӨХК өнгөрсөн онд Франкфурт, Хонконг, Бангкок, Бээжин, Бусан чиглэлд олон улсын тэмцээнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй 101 иргэнд нислэгийн тийзийг хөнгөлжээ. Зам, тээврийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй 200 хүн ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцөө нэмж, тохиромжтой ажлын байранд сургаж, ажиллуулахыг зорьж байгаа аж.

Түүнчлэн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа нийслэл орон нутаг, өртөөний 27 цэцэрлэгийн гадаад орчныг тохижуулан налуу шат, бариул хийж, харьяа 9 цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй 54 хүүхэд хамрууллаа. Мөн олон улс болон дотоодын нислэгээр зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэний суудал захиалгад код оруулан дотоод, гадаадын буудалд системээр харагдаж, тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хаана ч хүртээмжтэй үйлчилгээ авах боломж бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1