Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл хийж үзэгчдийн хүртээл болгосон.
“Ю фильм” уран бүтээлийн нэгдэл нь тус киног нийт 700 сая төгрөгөөр бүтээсэн талаар уран бүтээлчид нь олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл киноны өртөгтэй холбоотойгоор гүйцэтгэгч тал шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа аж. Тодруулбал, “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Г.Ундармаа тус кинонд оруулсан нийт хөрөнгийнхөө тодорхой хувийг /320 сая төгрөг/ Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос нэхэмжилт шүүхэд ханджээ.
Тухайн үед Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл энэ талаар “Улаан цэцэг” уран сайхны киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Энэ киног хийхдээ Швейцарийн хөгжлийн агентлагт төсөл бичиж, тендерт оролцоод тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Мөн хандив зохион байгуулсан бөгөөд ивээн тэтгэгч, хандив, төслийн санхүүжилтээр киног бүтээсэн. Үндсэндээ “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл 50, Монголын эмэгтэйчүүдийн холбоо 50 хувийн санхүүжилтийг бүрдүүлсэн. Холбооныхоо удирдах зөвлөл болон аймаг орон нутгийн эмэгтэйчүүдийн дэмжлэг, хүлээн авалт, хандив босгож, “Ундрам” сан ивээн тэтгэгчээр оролцсон” гэсэн тайлбарыг өгч байжээ. Харин жүжигчин Г.Ундармаа өөрөөсөө гаргасан мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсан байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй