Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр болоход 20 хүрэхгүй хоног үлдээд буй. Энэ үеэр иргэдийн худалдан авалт ихэсдэг. Зах зээл дээр эрэлт өсөхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнэ өсч, үүнээс шалтгаалж банкнаас зээл авах иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм. Тэр дундаа тэтгэврийн зээлийн хүсэлт, хугацаатай холбоотой санал арилжааны банкуудад их ирж байгаа аж. Энэ талаар банкуудаас тодрууллаа.
Банкны зээлийн эдийн засагчдын хэлж байгаагаар, сар бүхний эхний долоо хоногт тэтгэврийн зээл авах хүний тоо өсдөг. Энэ сард цагаан сарыг угтаж нэмж болон шинээр тэтгэврийн зээл авах хүмүүс их хандаж байна гэв.
ЗЭЭЛ ХҮН БҮРД ХАРИЛЦАН АДИЛГҮЙ ХУГАЦААТАЙ ГАРНА
Зарим ахмад настан баяраа тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс тэтгэврийн зээл их хэмжээний дүнгээр авах хүсэлтэй. Гэвч тэтгэвэр авагч бүрд зээл авах дүнгийн боломжит хугацаа харилцан адилгүй байдаг байна. Зээлдэгчийн өрийн түүх бусад зүйлсийг харгалзаж дээд тал нь банкууд 12-24 сараар тэтгэврийн зээл олгож байгаа юм. Ингэхдээ зарим банк бага сараар зээл авсан ч дахин нэмж авах боломжгүй гэдэг шийдвэр гаргажээ. Тухайлбал, Хаан банк 12 сар, Төрийн банк, Голомт, Худалдаа хөгжлийн банк 24 хүртэлх сараар олгож байгаа төдийгүй тэтгэврийн зээлтэй тохиолдолд зарим нь хугацаа сунгахгүй байх шаардлага тогтоожээ.
Өнгөрсөн 2023 оны тухайд Нийгмийн даатгалын сангаас 497 мянган иргэнд нийт 3,7 их наяд төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг олгосон. Үүнээс 388 мянга нь ахмад настан бөгөөд тэдний тэтгэвэрт 2,9 их наяд төгрөг зарцуулсан байна. Бүрэн тэтгэврийн хувьд 550 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 440 мянган төгрөг байгаа юм.
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮ 15-16,5 ХУВЬ
Банк бүрийн тэтгэврийн зээлийн нөхцөл харилцан адилгүй ч хүүний хувьд жилийн 15-16,5 хувь байна. Худалдаа хөгжлийн банкны сарын хүү 1,34 буюу жилийн 16,08 хувь, Голомт банк 15,6 хувь, Төрийн банк 16,8 хувийн хүүтэй. Банкнаас хамаарч зээлдэгч эргэн төлөгдөх нөхцөлөө сонгоно. Эргэн төлөлтөд, сар бүр үндсэн зээлээ тэнцүү төлөх, сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрийн нийлбэр тэнцүү төлөх нөхцлүүдийг санал болгож байгаа аж.
Иргэд зээлийн үлдэгдэлтэй ч нэмж зээл олгохгүй байгаад төдийгүй хугацаа бага, хүү өндөр байгааг шүүмжилж байна.
Мөн хамгийн гол нь зээл аваад гар дээрээ шууд бэлэн авч байгаа дүнгээс зээлийн хүүг бөөнд нь хасч байгаад иргэд бухимдаж байна. Өнгөрсөн 2021 оны статистикаар нийт өрхийн 55 хувь буюу 520 мянга орчим өрх зээлтэй амьдарч байна гэсэн судалгааг ЗСХ-ноос танилцуулсан. Харин энэхүү үзүүлэлт 2022 онд 2.1 нэгж хувиар нэмэгдсэн бол 2023 оны зээлийн индексээр ч мөн өссөн дүнтэй гарчээ. 2022 оны байдлаар нийт өрхийн цалингийн зээлийн хэмжээ өмнөх оноос 45,6 хувь, өрхийн хэрэглээний зээл 20,3 хувь болж өмнөх оноос 2,6 хувиар буурсан.
Тэтгэврийн зээлийн дундаж хэмжээ 2022 онд 1,9 сая төгрөгөөр буюу хоёр дахин нэмэгджээ.
2022 оны арван хоёрдугаар сарын байдлаар банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны 6,5 хувиар өсч 22 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкнаас дурдсан. Энэ жил ч мөн зээл авагчдын тоо өссөн байгаа аж. Зарим арилжааны банкны өгсөн мэдээллээр тэтгэврийн зээл авах хамгийн өсөлттэй сар нь нэгдүгээр сарын дундаас хоёрдугаар сарын эхэн байдаг байна. Тэтгэвэр авагчдын дийлэнх нь 2024, 2025 оныг дуустал зээл авсан ч хугацааг сунгах хүсэлтэй байгаа аж.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна