Сайжруулсан шахмал түлшний орц, найрлагын талаар барьцалдуулагч үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Тавантолгой түлш компаниас мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдэлдэээ намайг шахмал түлшний талаар худал мэдээлэл тараасан, илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр удаа дараа цацаж, манай компанийн 3000 ажилтаны хөдөлмөрийг үгүйсгэж байгаа гэж мэдэгдсэн байна. Эдгээр 3000 ажилтны 1000 нь намайг ажиллаж байх үед ажилд орсон. Улс орныхоо өмнө хийсэн ажилгүй, хэлэх үггүй хүмүүсээр гүжирдүүлэх үйлдэл би хийгээгүй. Улмаар намайг хууль, хяналтын байгууллагын хяналтад оруулна гэж бичсэн байна. Надаас юу асуумаар байна тэр бүхэнд нь хариулахад бэлэн байна. Сэжиг, таамаг төдий зүйлээр хүнийг би гүжирдэхгүй.
“Баялаг эрдэнэ цом” ХХК 2008 онд байгуулагдаж, 2010 оноос шахмал түлш үйлдвэрлэх талаар судалгаа явуулж, үе үеийн Засгийн газрын үед тендерт оролцож, сайн муу зүйл хийж, хүндрэл бэрхшээлийг туулсан. 2017 оны тендерт ганцаараа орж шалгарч анхны шахмал түлшийг нийслэлд манай компани нийлүүлж байсан.
Бид хагас коксжсон шахмал түлш нийлүүлж байсан. Энэ түлшний материалаар "Тавантолгой түлш" компанийг байгуулсан. Бидний хийсэн судалгаан дээр төр үйлдвэр байгуулсан. Надад хэрүүл хийх ч зав алга.
Шатах процессын хамгийн зөв үйлдвэрлэл нь зузаан нь 2 см байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ технологи алдагдсан. 2021 онд манай компани Тавантолгой түлш компанид барьцалдуулах материал бага хэмжээгээр нийлүүлж байсан. Гэтэл үйлдвэрлэл дээр маргаан гарсан.
Жилд 40 гаруй тэрбум төгрөгийг барьцалдуулагч материал авахын тулд гадагш нь өгч байна. Өмнө нь эх орондоо үйлдвэрлэсэн барьцалдуулагч материалыг тус компаниад нийлүүлэх сонирхол байсан. Харин өнөөдрийн тухайд ямар ч сонирхол алга.
Ашиг сонирхлын зөрчилтэй болоод эх орондоо үйлдвэрлэсэн барьцалдуулагч материалыг авахгүй байж болно. Гэхдээ нэг аймаг хэрэглээд нэг ч хүн угаартаагүй зүйлийг авахгүй байна гэдэг онигоо биз дээ? Эд нарын хийж байгаа технологийн бус түлшнийх нь зузаан маш их байна. Хоггүй гаргахын тулд өндөр даралтаар хүчтэй шахаад байна. Их хэмжээний нягт үүссэн учраас түлшний дотор тал нь шатахгүй угаарын хий нь дотроо уугиад байгаа юм.
2019-2020 онд Хятадын цардуулан суурьтай цавуу хэрэглэж байсан. Дэлхийд эрдэншиштэй газрууд эрдэнэшишээсээ энэ цардуулыг гаргаж авч наалдамхай цавуу бий болгож хатуу түлшээ наадаг. ОХУ улаанбуудайгаасаа гаргаж авдаг. Бүгд ургамлаас гаргаж авдаг.
Хиймийн аргаар гаргаж авсан цардуул хэзээ ч хэрэглэдэггүй. Учир нь шатах процесс явагдахад аюултай байдаг. Би хагас коксжих нүүрсийг 100 хувь дэмждэг. Гэхдээ БНХАУ-аас хагас коксжих нүүрс авна гэдэг хэцүү. Үүнийг дотооддоо үйлдвэрлэх ёстой. Манайд хагас коксжих нүүрс үйлдвэрлэж байсан хоёр том үйлдвэр бий. Гуравдахийг нь Өвөрхангай аймагт барьсан. Энэ бол шинэ зүйл биш.
Хагас кокс түлээд Баянхонгор аймгийн удирдлагууд туршчихсан. Одоо Засгийн газраар оруулаад үйлдвэрээ барь л даа. Барьцалдуулах маетриалыг БНХАУ-д цагаан төмснөөс барьцалдуулагч гаргаж аваад түүнийгээ задралд оруулж наалдамхай болгоод нүүрсээ наадаг юм байна гэдгийг мэдэж ирээд тэр тайлангаа "Тавантолгой түлш" компанид хүлээлгэж өгсөн. Эцэст нь яндангийн хаалт бүх төрлийн зууханд битгий хэрэглэ гэдгийг анхааруулж байна" гэв.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ