УОК цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
"Нөхөж баршгүй гарз тохиолоо. Эх орон ард түмнээ гамшиг ослоос авран хамгаалах эрдэнэт бие итгэл сэтгэл залуу халуун насаа зориулсан онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа ар гэр ажил төрөл анд найз нарт МУЗГ, УОК-ын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
УОК-оос гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг цаг минут алдахгүй авч ажиллаж төрийн өндөрлөгүүдэд байнга мэдээлэл өгч байна.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас эрүүл мэндээрээ хохирсон алба хаагчдынхаа ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх, зохион байгуулалт хийх ажлын хэсгийг гаргаж ар гэрийнхэнтэй уулзуулж ажиллаж байна.
Ослын үед угаартаж, түлэгдэж, бэртэж гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн эмчилгээ оношлогоо, зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Эмчлүүлэгч иргэдийн ар гэртэй уулзах, шаардлагатай зүйлээр дэмжиж туслах бусад зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах ажлын хэсэг гараад ажиллаж байна.
УОК-оос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатах тослох материал, бензин шатахуун, хий чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэний үйл ажиллагаанд зохих хяналт шалгалтыг хийж, арга хэмжээ авч ажиллах комиссыг байгуулж өнөөдрөөс ажилдаа орж байна. Энэ комисс бол сургууль, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, хүн ам олноор суурьшдаг орон сууцны орчим үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагууд хууль, дүрэм журам, стандартад нийцэж байгаа эсэхэд яаралтай үнэлэлт хийж, хангаагүй бол таслан зогсоох, нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай хуулийн хүрээнд заасан арга хэмжээ авч, өөрөө шууд хяналт ажилллана. Ерөнхий сайдын зүгээс ийм үүрэг даалгаврыг өгсөн.
60 айлын орон сууц галд өртсөн. Тэр орчимд ажиллаж амьдардаг иргэдийн 29 машин бас өртөж шатсан. Эдгээр иргэдийг өвлийн хүйтэнд орон байраа орох боломжгүй, хууль хяналтын байгууллагууд шалгалтаа хийж хэргийн газрыг хамгаалалтад авсан. Шалгалтын ажил дуусаагүй байгаа учраас энэ асуудлуудыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоогоод, хариуцлага тооцоод, хохирлыг барагдуулна гэвэл цаг хугацаа орох учраас цаг алдахгүйгээр ажлын хэсэг байгуулж 60 өрхийн байрыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулахаар ажиллаж байна. Энэ хооронд айлуудыг нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан түрээсийн төлбөрийг нь төлж байршуулахыг Улаанбаатар хот болон Засгийн газар, УОК-оос ингэж шийдвэрлэж байна. Үүний хажуугаар бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагын хяналтад ажлууд явагдаж байгаа. Барилгыг цаашид ашиглах боломжтой гэвэл засвар үйлчилгээг хийж ашиглалтад оруулна. Тэр хооронд айлуудын сургууль, цэцэрлэг, эмнэлэг үйлчилгээг тухайн орчинд нь зохион байгуулна" гэсэн мэдээлэл өглөө.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ