surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Төсвийн орлогын 31.6 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлжээ

Төсвийн орлогын 31.6 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлжээ

 Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн оны гүйцэтгэлээр 24,310.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,717.0 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгджээ.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,072.9 тэрбум төгрөг буюу 66.7 хувиар өссөнийг УУХҮЯ мэдээлэв.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын хувьд, уул уурхай, олборлох салбар 7,277.0 тэрбум төгрөг буюу 29.9, газрын тос 304.2 тэрбум төгрөг буюу 1.3, ТЗ-ийн төлбөр 36.6 тэрбум төгрөг буюу 0.2, бусад орлого 62 тэрбум төгрөг буюу 0.3 хувийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1