Есөн настай хүүхдээ үл тоож, хоёр жил ганцааранг нь амьдруулсан франц ээж өнгөрсөн долоо хоногт 18 сарын хорих ял авчээ. Хүү 2020-2022 оны хооронд Францын баруун өмнөд хэсгийн Нерсак хотын Шаренте дүүрэг дэх гэртээ ганцаараа амьдарсан. Энэ хугацаандаа тэрээр лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, боов талх, хулгайлсан улаан лооль зэргээр амь зогоож байсан бололтой.
Харин ээж нь энэ хооронд гэрээсээ таван км зайд өөр байранд хамтран амьдрагчтайгаа амьдарч байжээ. Тэрээр хүү дээрээ үе үехэн очдог байв.
Нерсак хотын захирагч Барбара Кортюрьерийн хэлснээр хүү ихэнхдээ халуун ус, халаалтгүй нөхцөлд амьдарч байжээ. Тэр бүү хэл энэ хугацаанд хичээл сургуулиа нэг ч таслалгүй, онц сурч байсан гэв.
Ээж нь орон нутгийн захиргаанаас хүнсний тусламж гуйснаар орон нутгийн цагдаа нар энэ хэргийг анх мэджээ. "Би тэр ээжтэй 2022 оны тавдугаар сард анх уулзаж байсан. Тэр санхүүгийн асуудалтай байгаагаа ярьсаар бидэн дээр ирсэн. Бид түүнд хүнсний талон өгсөн. Харин тэр энэ талоноор дандаа боловсруулсан хүнс авсан байсан нь сэжигтэй санагдсан юм. Тэр айлд хүүхэд ганцаараа амьдраад байна гэж зарим оршин суугч хэлсэн. Тиймээс би энэ хоёр хүчин зүйлийг холбон бодож үзээд, цагдаатай холбогдсон юм" гэж Барбара Кортюрьер хэлжээ.
Хүүхэд 2022 оны есдүгээр сарын 22-ноос хойш холбогдох байгууллагууд халамжиндаа авсан байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй