Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрөгч Даваа гарагт дайн дажинтай байгаа үеэр нь ямагт тэдний талд гэдгээ илэрхийлж байгаа хилийн чанадад суугаа украинчуудад хандаж талархлын хэвлэлийн бага хурал хийсэн байна. Уг хурал дээрээ мөн давхар иргэншил олгох бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Украинд өнгөрөгч Даваа гарагт буюу 1-р сарын 22-ны өдөр “Эв нэгдлийн өдөр” тохиосон. Баруун, зүүн Украин одоогоос 105 жилийн өмнө нэгдсэн энэ өдрийг тохиолдуулж, парламентад энэ давхар иргэншлийн талаарх хуулийн төслийг оруулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм байна.
Зеленский хилийн чанадад, тэр дундаа ОХУ-д оршин суугаа 4 сая орчим Украин иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцүүлэх ёстой гэж мэдээлсэн байна. Эдгээр 4 сая Украин иргэн нь ОХУ дахь хамгийн том диаспора буюу гаднын иргэдийн бүлэг юм. Одоогийн Украины үндсэн хуульд зааснаар тус улсын иргэн давхар иргэншилтэй байж болохгүй. Үндсэн хуулийн дагуу ингэж заадаг тул хилийн чанадад байгаа хэдэн сая Украин иргэд тухайн улсын иргэншлийг авч, Украины иргэн байх боломжгүй болдог гэсэн үг. Зеленскийгийн Даваа гарагт гаргасан мэдэгдлийн дагуу үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дэлхий дахинд тархан суурьшсан бүх Украин гаралтай иргэн, тэдний үр сад Украины давхар иргэншилтэй болох боломжтой болох юм байна. Гэхдээ Украин улсын үндэсний ашиг сонирхолд халдсан аливаа иргэн, хувь хүнд Украины давхар иргэншил олгохгүй гэж тодруулжээ.
Мөн түрэмгийлэгч орны иргэнд давхар иргэншил олгохгүй гэж мэдэгдсэн байна. Украин улс 2022 оны 2-р сард ОХУ гэнэт халдан довтолсноос хойш ОХУ-ыг түрэмгийлэгч улс гэж тодорхойлж эхэлсэн. Хоёр улсын дайн одоо ч намжих шинжгүй үргэлжилж байгаа энэ цаг үед Украин улсад хилийн чанадаас санхүү болон цэргийн тусламж маш их хэрэгтэй байгааг ерөнхийлөгч Зеленский илэрхийллээ. Хилийн чанадад ажиллахаар явсан ч эх орондоо эргэн ирж байлдаж байгаа цэргүүдэд мөн онцгойлон баярлаж талархсанаа илэрхийлсэн байна. Зеленскийгийн оруулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг Украины парламент хэлэлцэж зөвшөөрөх ёстой. Ингэхийн тулд ойролцоогоор бүтэн жил зарцуулагдаж, Үндсэн хуулийн шүүхийн хяналтаар орсон байх ёстой юм байна.
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ