surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Бид дараагийн дэлбэрэлтэд бэлэн үү

Бид дараагийн дэлбэрэлтэд бэлэн үү

Өчигдөр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож, дэлбэрэлт үүссэн. Галд гурван орон сууцны 62 өрхийн 200 орчим иргэн их бага хэмжээгээр хохирсон бөгөөд галыг 3 цаг 20 минутын дараагаар бүрэн унтраах явцад 28-30 насны гурван гал сөнөөгч харамсалтайгаар нас барсан. Үүний дараа улсаараа гашуудал зарлаж, буруутай этгээдийг өөр өөрсдийнхөөрөө хайж эхэлсэн. Гэвч ослын шалтгаанд яаран дүгнэлт хийх боломжгүй бөгөөд мэргэжлийн хүмүүс дараах хүчин зүйлсийг шалгаж үзсэний дараа нарийн дүгнэлтийг гарган танилцуулна.
  НИЙСЛЭЛИЙН ХАЛЬТИРГАА ГУЛГААНААС ҮҮДЭЛТЭЙ ОСОЛ МӨН ҮҮ   
Халтиргаа гулгаатай байсан уу? Үзэгдэх орчин хязгаарлагдмал байв уу? Зам үнэхээр давс цацаагүй мөстсөн байв уу? Тухайн хэсгийн зам, зохион байгуулалт том оврын машин явах стандартыг хангасан уу?
   ДАШВААНЖИЛ ГАЗ БУРУУТАЙ ЮУ    
Жолооч өдөр тутмын зааварчилгаа авсан уу? Нийт ажилтны сургалтдаа суусан уу? Аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мэдэх үү? Ямар үнэмлэхтэй байсан? Ослын үед мөрдөгдөх онцгой байдлын журам байдаг уу? Байдаг бол ямар шат дарааллаар хэрхэн ажиллах ёстой байсан? гээд олон хүчин зүйл байна. Үүнээс голчлон хайх эрэл бол Дашваанжил газ тээвэрлэлтийн явцад аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан уу?
  ЖОЛООЧДЫН ХЭН НЬ БУРУУТАЙ ВЭ    
Иргэд хоёр жолоочоор талцан хуваагдаад байна. Гэвч тэдний хэн нь буруутай вэ? Том оврын машины сохор бүсээр нэвтэрсэн Патролын жолооч уу? Газ тээвэрлэж явсан ахмад жолооч уу? Тэдний хэн нэгэн согтуугаар жолоо барьж байсан юм биш биз. 

Ямартай ч бид дээрх асуултуудад хариулах үнэн зөв хариулттай болох шаардлагатай байна. Үүний зэрэгцээ дараагийн аюулгүй байдлын төлөө тодорхой алхам хийж, ажил гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улсаараа Газ дэлбэрэлтээс хамгаалах тодорхой ойлголттой болж, томоохон бүтээн байгуулалт, зохицуулалттай болох нь зүйтэй. Үүний төлөө мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгч, тээвэрлэгч, хэрэглэгчид юу хийх хэрэгтэй вэ? 

Ниргэсэн хойно нь ахиад хашхирахгүй байхын төлөө иргэн бүр үзэл бодлоо илэрхийлдэг, нөлөө бүхий хүмүүст шаардлага тавьж, түүнийгээ хэрэгжүүлдэг байя. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1