Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын дээд шүүх тус улсын түүхэнд анхны тохиолдол болох азотын хий ашиглан гүйцэтгэх цаазын ялд хориг тавихаас татгалзсан шийдвэр гаргажээ.
Өнөөдөр буюу Пүрэв гарагт Алабама мужийн шоронд алуурчин Кеннет Смитийг ийм аргаар цаазлах гэж байгаа юм. Тэрбээр 2022 онд хоёр удаа үхлийн тариа тариулсан ч судас нь олдоогүйгээс амжилтгүй болсон тул Алабама муж хуулиа шинэчилж, азотын хийгээр хордуулах цаазын аргыг хэрэглэхээр болсон юм.
Харин 58 настай ялтан Смит АНУ-ын үндсэн хуулийн наймдугаар нэмэлтийн дагуу харгис шийтгэлээс өөрийгөө хамгаалуулахаар цаазын гүйцэтгэлийг зогсоох хүсэлтийг дээд шүүхэд гаргаж байжээ. Өмнө нь тэр шат шатны шүүхэд хандсан ч татгалзсан хариу авсан байна.
Шинэ аргаар цаазлахдаа Смитийн нүүрэнд азотын хийн савтай холбосон баг зүүж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулах юм.
Тэрбээр 1988 онд нэгэн эмэгтэйн амийг нөхрийнх нь захиалгаар хөнөөсөн хэрэгт цаазын ял сонссон байна. Эхнэрийнхээ амь насны даатгалын мөнгийг авах зорилготой байсан нөхөрт нь бас цаазын ял оноосныг 2010 онд гүйцэтгэж байжээ.
Алабама мужийн эрх баригчид цаазын шинэ аргыг хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийг бэлдэж, гүйцэтгэх үед эмч мэргэжилтнүүдийг байлцуулахаар болсон байна.
Смитийн цаазын ялыг Пүрэв гарагийн шөнө дундын 00:00 цагаас хойш 30 цагийн дотор буюу дараагийн өдрийн өглөөний 06:00 цагаас өмнө гүйцэтгэх шийдвэр гарчээ.
Нэгдүгээр сарын 16-нд НҮБ-ын хүний эрхийн байгууллага олон улсын хуульд харшилсан харгис арга хэрэглэх гэж буй тул цаазын ял гүйцэтгэлээ зогсоохыг Алабама мужийн засаг захиргаанд уриалж байв.
АНУ-ын мужууд цаазын ялыг хэрхэн гүйцэтгэх арга техникийг өөрсдөө шийддэг. Европын Холбоо эмийн компаниуддаа цаазын ял гүйцэтгэлд ашигладаг тариа үйлдвэрлэхийг хориглосон нь асуудлыг улам хэцүү болгоод байгаа.
Үүнтэй холбоотойгоор Алабама, Миссисипи, Оклахома мужууд цаазын гүйцэтгэлд хордуулагч хий ашиглах шинэ журам нэвтрүүлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй