Дорнод аймгийн Хэрлэн сумын Гуравдугаар баг хуучнаар Намын хорооны зүүн талд байрлах нийтийн байранд өчигдөр /2024.01.24/ гал гарч, онцгой байдлын нэг алба хаагч угаартжээ. Ахуйн гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсаныг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, биеийн байдал нь тогтворжсон байна.
Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл өгөхдөө "Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан гал түймрийн үеэр Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсан. Энэ үнэн. Гал унтраахаар үйл ажиллагаа маань эхлээд нөхцөл байдлын дүгнэлт хийдэг. Салааны алба хаагч галын голомт руу орохдоо амьсгалын бие даасан төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан байсан. Тэрнээс биш ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллаж асуудал байхгүй. Одоо алба хаагчийн биеийн байдал сайн, ажлаа хэвийн хийж байгаа" гэсэн юм.
Нийтийн байранд хоёр айл амьдарч байсан бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хүний амь нас эрсдээгүй гэдгийг орон нутгаас мэдээлжээ. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс тус өрхүүдийн хүүхдийн сэтгэлзүйн байдлыг газар дээр нь үнэлж, цаашид хамтарсан баг ажилласан бол аймгийн Онцгой комиссоос гэр, сууцаар хангах асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллажээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн