2200 ам.долларын үнэтэй, тансаг зэрэглэлийн цүнх Өмнөд Солонгосын засгийн газрыг донсолгож, ерөнхийлөгч Юн Сук Ёлын нам дотор хагарал үүсгэв. Тодруулбал, тэргүүн хатагтай Ким Кён Хи өнгөрсөн оны есдүгээр сард Кристиан Диор брэндийн гурван сая воны үнэтэй цүнх бэлгэнд авсанаас энэ бүхэн үүдэлтэй. Пастор Чой Жэ Ён тэргүүн хатагтайд уг цүнхийг өгөхөд хариуд нь “Битгий ингэ. Ийм үнэтэй зүйл дахиж хэзээ ч худалдаж авах хэрэггүй” гэжээ. Уг бичлэг арваннэгдүгээр сард цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Ерөнхийлөгчийн тамгын газар Ким Кён Хи уг цүнхийг хүлээж авсан болохыг батлаад, одоо цүнхийг засгийн газрын өмч болгон хадгалж байгаа гэжээ.
Өмнөд Солонгосын хуулиар төрийн албан хаагчид болон тэдний эхнэр, нөхөр нь нэг удаадаа нэг сая вон, санхүүгийн жилийн хугацаанд гурван сая воноор үнэлэгдэх бэлэг авахыг хориглодог. Чой Жэ Ёны хувьд уг бичлэгийг санаатай хийжээ. Тэрбээр Ким Кён Хиг эрх мэдлээ байнга урвуулан ашигладаг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүх системийг хувьчилж, монопольчлодог гэж үзсэн учраас бичлэг хийхээр шийдсэн байна.
Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард болох парламентын сонгуулийн өмнө энэ үйл явдал Ардын хүчний намыг эрсдэлд оруулав. Энэ дуулианыг ашиглан өрсөлдөгчид нь олон нийтийн дэмжлэгийг авахыг оролдож байна. Энэ долоо хоногт нийтлэгдсэн олон нийтийн санал асуулгаас харахад Өмнөд Солонгосын иргэдийн 70 хувь нь энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Сонгуулиас өмнө зохих ёсоор нь асуудлыг шийдэхгүй бол эцсийн дүндээ сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлдөг гэж Ардын хүчний намын төлөөлөгч Ан Чеол Су хэлжээ.
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ