Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХНХ-ын Дэд сайдаар ахлуулсан Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг шуурхай хуралдлаа.
Хуралдаанд НХГБХХГ-ын дарга Ө.Ган-Өлзий эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хийсэн түргэвчилсэн үнэлгээ, үзүүлж байгаа үйлчилгээний талаар мэдээлэл хийж, оролцогч талууд саналаа танилцууллаа.
2024 оны 1 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө БЗД-н 26 дугаар хороонд гарсан гарсан дэлбэрэлтээс улмаас эрсдэлд өртсөн гэр бүл, хүүхдэд чиглэсэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэхээр хүүхэд хамгааллын мэргэжлийн анги 3 бүлэгт хуваагдан ажиллаж байна. Үүнд:
1/ Шуурхай мэдээллийн бүлэг
2/Хэрэгцээг тодорхойлох бүлэг тус бүр 7 мэргэжилтэн ажиллаж байна.
3/Сэтгэл зүйн үйлчилгээний бүлэг: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн 8, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 3, сэтгэл судлалын үндэсний төвийн 3 сэтгэл зүйч нийт 3 бүлгийн 28 сэтгэл зүйчид ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүлэн 11 цагийн байдлаар нийт 65 хүнд анхан шатны сэтгэл зүйн үнэлгээ хийсэн.
Мөн Блэнд кэйр, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шууд утас ажиллуулахаар бэлтгэл ажил хангаж, үнэлгээ хийж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Эдү кампус цогцолбор хотхон дахь “Глобал” сургуулийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээг тодруулан ажиллаж байна.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Соёлын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Дэлхийн зөн ОУБ, Хүүхдийг ивээх сан, Хүүхэд хамгааллын сүлжээ, Лантуун дохио ТББ-ын төлөөлөл оролцсон.
Оролцогч талуудад Дэд сайд нэн тэргүүнд авах арга хэмжээний талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн