surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Microsoft-ын зах зээлийн үнэлгээ 3 их наяд доллар давлаа

Microsoft-ын зах зээлийн үнэлгээ 3 их наяд доллар давлаа

Хиймэл оюун ухааны технологийн тэсрэлт хувьцааных нь ханшийг өсгөснөөр Microsoft компани зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларын босгыг давсан дэлхийн хоёр дахь компани боллоо.
Харьцуулж үзвэл, Microsoft-ын зах зээлийн үнэлгээ одоо Францын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээг давсан бол Их Британийн ДНБ-ий хэмжээнээс ялимгүй бага байна. Лхагва гаргийн үдээс хойш тус компанийн хувьцааны ханш 1.5 орчим хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ нь 405 орчим ам.долларт хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.доллароос давжээ. Ингэснээр эл үзүүлэлтэд хүрсэн цорын ганц компани болох Apple-тай эн зэрэгцлээ.

Өнгөрсөн онд Microsoft компанийн хувьцаа 40 орчим хувиар, он гарсаар долоо гаруй хувиар өсжээ. Компанийн өсөн дэвших нөөц бололцоо, хиймэл оюун ухааны салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татсан зэрэг олон хүчин зүйл хувьцааных нь ханш өсөхөд нөлөөлжээ. 2023 онд тус компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла хиймэл оюун ухааны салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны зэрэгцээ өнгөрсөн оны сүүлээр хиймэл оюун ухааны салбарт түүчээлэгч OpenAI компанийн удирдах зөвлөл, удирдлагад халаа сэлгээ хийх үеэр тус компанитай хамтын ажиллагаагаа бэхжүүлжээ.  

Сүүлийн 10 жилийн ихэнх хугацаанд Apple-ын араас бичигдсээр ирсэн Microsoft нэгдүгээр сарын эхээр тус компанийг ардаа орхиж дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болсон юм. Microsoft нь сүүлийн долоо хоногуудад зах зээлийг үндсэндээ дангаараа шинэ дээд үзүүлэлтэд хүргэж байгаа “Гайхамшигт 7” гэгдэж буй компаниудын нэг бөгөөд үүнд Apple, Nvidia, Amazon, Alphabet, Meta, Tesla мөн багтаж байна.

Microsoft дангаараа “S&P 500” индексийн 7.3 хувийг бүрдүүлдэг бөгөөд дээр дурдсан долоон компанийн хувьцаа нийлээд АНУ-аас бусад бүх улсын хөрөнгийн зах зээлийнхээс өндөр үнэлгээтэй байна. “Bespoke Investment” группийн шинжээчдийн үзэж буйгаар, өнгөрсөн долоо хоногийн байдлаар Nvidia, Microsoft компаниуд “S&P 500” индексийн өсөлтийн 75 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1