surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сэлэнгэ аймгийн шинэ суурьшлын бүсэд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалт хийнэ

Сэлэнгэ аймгийн шинэ суурьшлын бүсэд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалт хийнэ

Сэлэнгэ аймгийн шинэ суурьшлын бүсэд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр боллоо.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Гиппэн эмнэлэг болон барилгын салбарын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлаг, Сүхбаатар сумын удирдлагууд оролцлоо.

Уулзалтын хүрээнд Сэлэнгэ аймагт БНСУ-ын хөрөнгө оруулалтаар сэргээн засах эмнэлэг, зочид буудал, хаус хороолол зэргийг барих асуудлыг харилцан тохиролцлоо. Сэлэнгэ аймаг ирэх жилүүдэд эрүүл мэнд, аялал жуулчлалын шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1