Баянзүрх дүүрэгт ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн хэргийг энэ сарын 24-ний өдөр дахин хэлэлцэнэ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаанаар Ч. Маралмаагийн өмгөөлөгч шүүх шинжилгээний дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргасан тул ийнхүү хойшлуулсан билээ.
Хамгийн гол нь Ч.Маралмаа 12-хон настай охинтой барьцан, гэмтэл хүнд биш хөнгөн хэмээн маргаж буйд л учир бий юм. Ослын бичлэгт жаахан охиныг автомашинаар замын хавтан дагуулан чирч байгаа нь тодоос тод үлдсэн байхад хөнгөн л гэмтсэн биз дээ. Би хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн дүгнэлтийг дахин гаргуулна хэмээн маргаж суугаа нь ичгэвтэр биш үү.
Харин ч эсрэгээрээ эмэгтэй хүний хувьд охины ирээдүйг бодолцон гэмтлийг нь эмчилнэ, сорвийг нь арилгуулна гэж хэлээд зогсож байх ёстой биш үү. Долоон автомашины жолоочид 82 сая төгрөгийг өгч амыг нь хаасан. Энэ өөр. Техникийг засаж, янзалж шинэ мэт болгож болно. Харин өсөж яваа бяцхан охины хөлийн сорви насан туршид нь хар толбо болон үлдэнэ. Сэтгэлийнх нь сэвийг ч бодсон, охиныг эрүүл саруул болгоход сэтгэл тавих ёстой атал автомашинаас ч дор үзэж буй нь Ч.Маралмаад хүн чанарын өчүүхэн ч болов хэлтэрхий бий эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй