Өмнөд Солонгосын парламентад эрх баригч намыг төлөөлдөг гишүүн эмэгтэй өчигдөр орой халдлагад өртсөн байна.
Орон нутгийн цагаар 17:00 цагийн үед Сөүл хотын Ганнам дүүрэгт явж байсан гишүүн Бэй Хюн Жин рүү нэг эрэгтэй ойртож ирээд чулуугаар толгойн ар хэсэгт нь цохижээ.
Дагзнаасаа цус алдсан улс төрчийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.
Сүнчунхян их сургуулийн эмнэлэг гишүүн эмэгтэй амь насанд халгүй, хөнгөн бэртэл авсан, биеийн байдал нь тогтворжсон тухай сүүлд мэдээлжээ.
Гишүүний биед халдсан этгээдийг Ганнам дүүргийн цагдаагийн газарт саатуулсан байна.
40 настай Бэй Хюн Жин өмнө нь телевизийн хөтлөгч байсан бөгөөд 2020 онд анх удаа парламентын гишүүнээр сонгогджээ.
Тэрбээр бас 2022 онд богино хугацаанд ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
Өмнөд Солонгост сар хүрэхгүй хугацааны дотор хоёр дахь улс төрч халдлагад өртөж байна.
Гурван долоо хоногийн өмнө тус улсын гол сөрөг хүчин Ардчилсан Намын дарга И Жэ Мюн ажлаар Бусан хотод очихдоо хүзүүндээ хутгалуулж байв. Энэ удаагийн халдлага түүний гэрийн ойрхон газарт гарсан байна.
“Улс төрийн терроризмын аливаа үйлдлийг бид тэвчих ёсгүй. Энэ тохиолдлыг нарийн шалгаж, хатуу арга хэмжээ авах шаардлагатай” гэж И Жэ Мюн өчигдөр сошиал хуудсандаа бичээд Бэй Хюн Жинд түргэн эдгэрэхийг хүссэн байна.
Эрх баригч намын хэвлэлийн төлөөлөгч Жүн Хэ Ён мөн дээрх хэргийг нарийвчлан шалгаж, хатуу арга хэмжээ авахыг уриалжээ.
“Хүчирхийллийн гэмт хэрэг манай нийгмээс устах ёстой” гэж тэр мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Со хуулийн байгууллагуудад хэргийг нарийн шалгаж, бусад улс төрчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг өгчээ.
Эх сурвалж: Yonhap News
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн