surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томиллоо

Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томиллоо

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин тэдний оронд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва нар томилогдсон юм.
Төрийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, Түүнд тамга, тэмдгийг нь гардуулан өгсөн байна.
Л.Цэдэвсүрэнгийн намтар:
1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн
1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль
1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн эрх зүйч мэргэжилтэй
1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан
1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах
2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга
2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга
2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
2021 оны аравдугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2021 оны аравдугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1