Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ослын улмаас 62 өрхийн 178 иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон гэж албаныхан мэдээлсэн.
Тэгвэл уг осолтой холбоотойгоор БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлагаас эмгэнэл илэрхийллээ.
Эмгэнэлд “Эрхэм хошууч генерал Гомбожавын Ариунбуян Танаа
Монгол Улсад гарсан Гал түймэр, ослын улмаас бидний хамтран зүтгэгч Ахан дүүс амь насаа алдаж, иргэд хохирсон осол болж Монгол Улсын өмнө нөхөж баршгүй гарз хохирол тохиолоо. Түймрийн голомтод ажиллаж байсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Бидний хажуугаас холдон одсон Монгол Улсын гал сөнөөгчдийн баатарлаг үйлсийг БНСУ-ын гал түймэртэй тэмцэх байгууллагын нийт хамт олон үеийн үед дурсан санах болно.
Ум сайн амгалан байх болтугай
2024 оны нэгдүгээр сарын 25 өдөр
БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлагийн дарга Нам Хуа Ён” гэжээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн