Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн 12 дахь өдрийн барилдааны мэдээллийг тоймлон хүргэе. Энэ өдөр башёг тэргүүлж буй дөрвөн бөх даваагаа ахиулсан. Ингэснээр тэргүүлэгчдийн байршилд өөрчлөлт орсонгүй. Тамаваши Б.Мөнх-Оргил нутаг нэгт озэки Киришима Б.Лхагвасүрэнд тахим буулгалаа.
Тэгвэл найм дахь өдөр хүртэл башёгийн тэргүүн эгнээнд явсан Оносато, Оношо нар сүүлийн гурван барилдаандаа ёкозүна, озэки, сэкивакэ нартай таарч дараалан унаснаар тэргүүлэгчийн байр сууриа алдаж, эзэн хааны цом булаалдах өрсөлдөөнөөс хасагдлаа. Шинэ оны эхний тэмцээн дуусахад гурван барилдаан үлдсэн бөгөөд өнөөдрөөс эхлээд башёг тэргүүлэгчид хоорондоо барилдаж эхэлнэ. Харү башёгийн ялагч нэмэлт барилдааны үр дүнгээр шийдэгдэж магадгүй дүр зураг харагдаж байна.
Харин жюүрёод барилдаж буй манай бөхчүүдийн хувьд өчигдөр “хар өдөр” байлаа. Миторюү Б.Төрболдоос бусад нь дараалан өвдөг шороодсон. Ялангуяа жюүрёогийн тэргүүлэгчдийн эгнээнд яваа Рога А.Амарсанаагийн хувьд түрүүлэх магадлал буурч байна. Жюүрёог Такарүфүжи ганцаараа тэргүүлж яваа бол араас нь Рога, Токихаяате нар нэхэж байгаа юм.
Монгол бөхчүүдийн амжилт
Макүүчи
З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:2
З-О Киришима Б.Лхагвасүрэн 10:2
Б-О Хоошёорюү С.Бямбасүрэн 10:2
З-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 7:5
Жюүрёо
Б-1 Миторюү Б.Төрболд 7:5
З-3 Рога А.Амарсанаа 9:3
З-4 Тамашохо Э.Энхманлай 3:9
З-5 Чиёошома Г.Мөнхсайхан 5:7
Б-5 Оошёоүма П.Дэлгэрбаяр 5:7
Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр 7:5
Макүшита
Б-7 Хокүтэнкай Г.Сүхбат 3:3
З-8 Онокацү Б.Чойжилсүрэн 5:1
Б-9 Хокүтомарү Н.Чинзориг 4:2
З-14 Котокэнрюү Г.Билгүүн 2:4
З-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 5:1
З-19 Асахакүрюү Р.Жамъянтогтох 3:3
З-43 Токисома Б.Анхбаяр 2:4
З-46 Казэноүми Ц.Билгүүн 5:1
Санданмэ
З-5 Саданохикари Д.Наранцогт 2:4
Б-5 Араүма Б.Төртогтох 4:2
Б-8 Сэнхо Б.Жигүүр 3:3
Жонокүчи
З-15 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5:1
Өнөөдрийн онцлох барилдаан
Макүүчи
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ vs Котоновака
Киришима Б.Лхагвасүрэн vs Хоошёорюү С.Бямбасүрэн
Жюүрёо
Такарүфүжи vs Тэншохо
Токихаяате vs Китановака
Рога А.Амарсанаа vs Ошома
Кагаяки vs Миторюү Б.Төрболд
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй