Хөгжлийн банкны асуудлаарх сонсгол Төрийн ордонд өнөөдөр тавдахь өдрөө үргэлжилж байна. Монполимет групп “Монцемент” төсөлд олгосон зээлийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд Монполимет группийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав гэрчээр дуудагдаж, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Монполимет групп “Монцемент” төсөлд 65 сая ам.доллар буюу 186.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Зээлийн үлдэгдлээ хэзээ, хэрхэн төлөхөөр байгаа вэ?
Ц.Гарамжав "Сонсголын ач холбогдол нийгэмд их байна. Юуны өмнө хар, цагаанаа ялгуулмаар байгаа юм. Зээл аваад бид үрсэн үү, зөрчил гаргасан уу, чин сэтгэлээсээ бүтээн байгуулалт хийсэн үү гэдгээ ялгуулмаар байна. Монцемент бол манай нэг л хэрэгжсэн төсөл. Сүүлийн 30 жил цементийн гурван цогц үйлдвэрийг ашиглалтад оруултал манай хамт олон төслөө хэрэгжүүлж чадсан. Манай компани 2014 оны аравдугаар сард анхны санхүүжилтээ Хөгжлийн Банкнаас авснаас хойш жилийн хугацаанд зургаан удаа тасалж өгсөн. Зээлийн хэрэгжилт болон зарцуулалтын тухайд гэвэл Хөгжлийн Банк Монполимет группэд хатуугийн хатуу шалгалт хийсэн. Хамгийн наашгүй нөхцөлөөр уулзалт явж байсан. Би Монцемент төслийнхөө хэрэгжилтийг 200 хувь гэж бардам хэлнэ. Бид Хөгжлийн Банкны зээлийг 100 хувь зориулалтын дагуу зарцуулсан. Монгол Улсыг цементийн хараат байдлаас гаргаж чадсан төсөл гэж хэлнэ. Тэгээд ч бид яагаад ханшийн эрсдэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа вэ. Мөнгөний бодлогыг тогтвортой барих ёстой Монголбанк, төр, засаг ханшийн алдагдлыг анхаарч үзэх ёстой байсан. Ингэж аж ахуйн нэгжид Монголбанкны буруутай бодлогоос үүссэн ханшийн алдагдлыг үүрүүлж, муу нэрийг нь зүүлгэх ёстой юм уу. Энэ төрийн зөв бодлого уу” гэв.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ