Японд шинэ оны эхний өдөр болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2.6 их наяд иений /17.6 тэрбум ам.доллар/ хохирол учирчээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан хохирлын үнэлгээг пүрэв гаргийн засгийн газрын хуралдааны үеэр танилцуулжээ. 2011 онд Японы зүүн хойд нутагт болсон сүйтгэлт газар хөдлөлт, цунамийн гамшгаас учирсан хохирлын үнэлгээг гаргахад ашигласан аргаар ийнхүү тооцоолсон байна.
Тодруулбал, орон сууц, үйлдвэр зэрэг барилга байгууламжид учирсан хохирол 4-8.8 тэрбум ам.доллар, зам, боомт, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцэд 3.4-8.8 тэрбум долларын хохирол учирчээ. Улмаар нийт хохирлын үнэлгээ 7.5-17.6 тэрбум ам.доллар болжээ.
Түүнээс Ишикава мужид учирсан хохирлын хэмжээ хамгийн ихдээ 8.8 тэрбум ам.доллар, Тояма мужид 3.4 тэрбум ам.доллар байна. Түүнчлэн Нийгатад учирсан хохирлын хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрчээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сар тутмын тайланд мөн Японы эдийн засгийн байдлын талаар дурдсан ба эдийн засаг саарах шинж тэмдэг ажиглагдаж байгаа хэдий ч сэргэлт үргэлжилж байна гэжээ. Мөн Ното хойгт болсон газар хөдлөлтийн улмаас Японы эдийн засагт үзүүлэх нөлөөг сайтар хянах шаардлагатай гэдгийг дурдсан байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ