Олон улсын жүдо бөхийн холбооны 2024 оны цуврал тэмцээний салхийг хагалсан Португалын гранпри өндөрлөлөө. Олимпын жилд зохион байгуулж буй гэдгээрээ өрсөлдөөнтэй, оролцогч олонтой гранпри байв. Тодруулбал, 90 орны 624 жүдоч барилдсан нь гранпри ангиллын тэмцээний хувьд дээд үзүүлэлт юм. Оросууд энэ тэмцээнд амжилтаар тэргүүлсэн ч тэднийг медалийн хүснэгтэд эрэмбэлдэггүй. Оросыг эс тооцвол долоон орон алтан медальтай нутаг буцсан. Харин 21 орны жүдочид ямар нэгэн байдлаар медалийн тавцанд зогссон байна. Манай улсаас 14 тамирчин зодоглож, хоёр хүрэл медальтайгаар энэхүү тэмцээнийг дуусгасан. Гавьяат тамирчин Л.Энхрийлэн сугалаанд орсон ч тодорхой шалтгааны улмаас гранприг өнжсөн бол олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам хамтарсан бэлтгэлийн үеэр бага зэрэг гэмтэл авснаар уг тэмцээнд барилдсангүй.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг “С” хэсгийг тэргүүлэн барилдахдаа Израйль, Колумбын тамирчныг ялсан ч шөвгийн наймд Улаанбаатарын “Их дуулга”, өсвөр, залуучуудын ДАШТ, Универсиад наадам, Варшавын нээлттэй тэмцээний алтан медальт Японы Хикари Ёшиокад ялагдав. Улмаар дагах барилдаанд Сербийн хүчтэй өрсөлдөгч Андрей Стаядиновыг, хүрлийн төлөө БНАСАУ-ын тамирчин Су Сон Жоныг ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон.
Тэгвэл -100 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн эхний хоёр тойрогт хийлж, улмаар Германыг ялсан ч шөвгийн наймд дэлхийн хошой аварга, Испанийн Николоз Шеразадашвилид ялагдсан. Ингээд дагах барилдаанд Киприйн Кроуссаниотакисыг, хүрлийн төлөө Японы Кэйто Грийнийг буулган авсан юм. Түүний хувьд гранпри ангиллын тэмцээнээс хоёр дахь медалиа авч байгаа нь энэ. Өнгөрсөн жил тэрбээр Душанбегийн гранпригаас хүрэл медаль хүртсэн билээ.
Монголчуудын оролцох дараагийн тэмцээн Парисын “Их дуулга” байх болно. Тус тэмцээн ирэх сарын 3-нд эхэлнэ.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ