“Алтайн соёлын сэргэлт” соёл, урлагийн салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн нэгдүгээр сарын 26, 27-нд боллоо.
Зөвлөгөөнөөр салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулсан юм. Тухайлбал, аймгийн Соёл, урлагийн газраас Нийтийн номын сантай хамтран номын санчдын чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, сумдын Соёлын төвийн болон Нийтийн номын сангийн нийт 28 албан хаагч хамрагдлаа. Тэдэнд “Бүх нийтийн соёлын боловсрол” үйл ажиллагаа, “Соёлын статистикийн тухай ойлголт”, “Үндэсний тогтмол хэвлэлийн нэгдсэн лавлагаа, мэдээллийн цахим сан”, “Утга зохиол, ном хэвлэлийн салбарын хамтын ажиллагаа, орон нутгийн соён гэгээрэл”, “Номын сангийн фонд бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт” сэдвээр тус тус илтгэл мэдээллийг номын санчдад хүргэжээ.
Мөн үеэр номын сангийн анхан шатны бүртгэл хөтлөх, ном сэлбэн засах дадлага ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь мэдлэг мэдээллээ бататган харилцан туршлага солилцсон аж.Нэгдсэн зөвлөгөөний үеэр Говь-Алтай аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр Соёл, урлагийн салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн төсвөөс:
-Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын нарийн мэргэжлийн багш, уран бутээлчдийг байр орон сууцаар хангахад "Төрийн албан хаагчдын орон сууц хөтөлбөр"-өөс байрны урьдчилгаанд 50,0 сая төгрөг
-Салбарын 20 ажилтны мэргэжил, боловсрол ахиулахад 40,0 сая төгрөг
-Техник, тоног төхөөрөмж худалдаж авахад 5,7 сая төгрөгөөр тус тус дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай аймгийн Соёл, урлагийн газраас мэдээлэв
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй