Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг болох Буркина Фасо нь баруун Африкт орших далайд гарцгүй улс юм. Тус улсад зэрлэг жимс хайж байсан охид эмэгтэйчүүдийг зэвсэгт этгээдүүд хулгайлсан тухай Засгийн газрынх нь зүгээс өнгөрсөн Даваа гарагт мэдэгджээ.
Тэдгээр охидын заримыг нь Арбинда хотоос 15 километрийн зайд хулгайлсан бол бусдыг нь тус аймгийн өөр нутгаас хулгайлжээ. Улмаар энэ талаарх мэдээлэл гармагц эрэн хайх ажиллагаа эхэлжээ.
Францын Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ хүн хулгайлсан хэргийг "хамгийн хатуу үгээр" буруушааж, эмэгтэйчүүдийг нэн даруй суллахыг уриалав.
Уг явдалтай зэрэгцэн энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Буркина Фасод зэвсэт этгээдүүд халдан 50 орчим охид, эмэгтэйчүүдийн амь насыг хохироосон хэрэг гарчээ. Уг явдалд тус улсын Сахел мужийн захирагч Засгийн газрын нэрийн өмнөөс эмэгтэйчүүдийн гэр бүлтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, эрх баригчид "нөхцөл байдлыг амжилттай эцэслэхийн тулд боломжтой бүхнийг хийх үүрэг хүлээсэн хэвээр байна" хэмээн нэмж хэлэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн