Байгуулагдаад нэг жил болж байгаа Эдийн засаг хөгжлийн яам дэргэдээ Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай. Үүнээс урд өмнө Засгийн газрын бүтцэд байсан агентлаг яам бараадсан. Чухамдаа өнөөдрийн гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эл агентлаг фокусалж байгаа.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 200 дахь хоног дээрээ 100 мега төсөлд хөрөнгө оруулагч татахаа амлаж байсан. Энэ амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд хууль эрх зүйн орчноо сайжруулах нэн шаардлагатай тулгарсан. Ингээд жилийн турш боловсруулсан “хөрөнгө оруулалтын хууль”-ийг Эдийн засаг хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар батлуулахаар УИХ-аар ярьж эхэлсэн. Харамсалтай нь Х.Баттулга Ч.Хүрэлбаатар нарын хувийн улс төрөөс болж Монголд нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын хууль нягтлах, батлах ажилд саад үүссэн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын хуулийг батлуулах гэж нэг нь чичирч, нөгөө нь татгалзаж Орос, Хятадын оролцоотой гэх утгаар талцуулсан нь байж боломгүй зүйл. Угтаа бол энэ улс Оросоос ч, Хятадаас ч хараат ардчилсан улс учир хуулийг хэлэлцэх асуудалд хоёрдогч орны асуудал төдийлөн чухал биш юм.
Хөрөнгө оруулалтын хуулийг ахин нягтлах нь батлахаасаа эсвэл эсэргүүцэхээс илүүтэй чухал байна. Тухайлбал уг хуульд
• Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэмжих, төр, хувийн хэвшлийн хэлцлийн механизмыг идэвхжүүлэх, төрийн байгууллага хооронд үүсэж буй чиг үүргийн давхцлыг арилгах
• Гомдол, маргаан шийдвэрлэх явцыг хялбаршуулж, төрийн талаас хариуцах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх
• Төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагуудын чиг үүргийн давхцлыг арилгах, шалгалтын үйл ажиллагааг хөрөнгө оруулагчид хүндрэл, бэрхшээл учруулахгүй хэлбэрээр зохион байгуулах
• Татварын болон татварын бус дэмжлэгийг тодорхой болгох
• Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварласан заалтуудыг арилгах
• Дампуурах үе шатыг олон улсын стандартад нийцүүлэн журамлах, ингэснээр Монгол Улсад компаниа орхиод гардаг чанаргүй олон хөрөнгө оруулалтыг цэгцлэх
• Зах зээл онилсон дэмжлэг, сурталчилгааг хөгжүүлэх, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газруудын бүтэц, чиг үүрэгт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих, дорвитой арга хэмжээ авах талаар үүрэгжүүлэх, тодорхой зохицуулалтыг бий болгох
• Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв, цахим нэг цонхны үйлчилгээний хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, үйл ажиллагааг тогтворжуулах гэх мэт асуудлуудыг хэрхэн зохицуулсан, ямар гарц шийдэл буйг даруй хэлэлцэх нь чухал юм. Түүнээс биш хэн нэгэн улс төрчийн хувийн амбиц хуулийг хэлэлцэхэд нөлөөлөөд байж болохгүй. Товчхондоо Орос Хятадаас гадна өөр олон орны хөрөнгө оруулагчдыг татах боломжийг ганцхан заалт, хариугүй улс төржилтөөр үгүйсгэж болохгүй.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн