Хууль зүйн дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Хятадын "Хуашенконстракшн Монгол" ХХК-д давуу байдал бий болгосон, авилгал хээл хахууль авсан, Монголын аж ахуйн нэгжийг хясан боогдуулсан байж болзошгүй үйлдлийг АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаараа нэр бүхий өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч н.Саруултөгс энэ талаар "ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь Хятадын "Хуашенконстракшн Монгол" ХХК-ийн эрх ашигт үйлчилж байна гэж үзэж байна. Эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж үзэж ХЗДХ-ийн сайдыг АТГ-т шалгуулахаар өгч байна. Нийт 200 хуудас материал өгч байгаа. Хоёр компанийн асуудалд сайд хүн оролцож байгаад харамсаж байна. УБЕГ-ын албан тушаалтанд хариуцлага тооц гэдэг албан тоот өгсөн байгаа юм.
Тодруулбал, "Аюут" ХК нь 2007 онд "Аюут товер"-ийн барилгын ажлыг эхлүүлээд b1,b2, нэг давхрын ажлыг гүйцэтгээд явж байх үедээ БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Хуашенконстракшн Монгол" ХХК тухайн төслийн үлдэгдэл бүх санхүүжилтийг гаргая барилга ашиглалтад орсны дараа тус барилгын 60 хувийг өөрийн өмчлөлд авъя гэдэг санал тавьсан. Энэ саналын "Аюут" компани хүлээн зөвшөөрч энэ хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.
Гэрээний хүрээнд 2011 онд барилгын ажил бүрэн дуусах ёстой байсан ч хөрөнгө оруулалт тодорхой бус шалтгаанаар саатаж эхэлсэн. Ингээд 2012 онд 70 хувийн гүйцэтгэлтэй барилгад УБЕГ-аас "Аюут" ХК-ийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргасан байдаг. Харин 2013 онд "Аюут" ХК үл хөдлөхийн 60 хувийг Хятадын "Хуашенконстракшн Монгол" ХХК-д шилжүүлсэн байдаг. Ингэсэн ч ямар нэг хөрөнгө оруулалт авч, үр дүнд хүрээгүй 2015 оны наймдугаар сар болсон байдаг. 2018 оноос хойш Хятадын "Хуашенконстракшн Монгол" ХХК нь өөрсдөө "Аюут" ХК-д шилжүүлсэн. Хамтарсан хурал хийгээд хэлцэл хийгээд шилжүүлсэн гэдгээ үе үеийн шүүх хурал дээр хэлдэг. Гэтэл сүүлдээ хамтарсан хурлын шийдвэр, гэрээ хэлэлцэл хийгээгүй гэдэг асуудлаараа маргаж эхэлсэн. Гэтэл УБЕГ-аас тус компанийн захирал Жан Дун гарын үсэг нь тохирохгүй байгаа учраас 60 хувийг өмчлөл шилжүүлсэн асуудлыг хүчингүй тооц гэдэг залруулгыг удаа дараалан гаргаж эхэлсэн, одоо тус асуудал шийдэгдээгүй шүүхийн шатандаа явж байхад сайд хүн албан тоот гаргаад компанийн өмчлөлийг шийдэх ёсгүй. Иймд бид энэ асуудлыг АТГ-д шалгуулахаар хандаж байна" гэлээ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ