ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев өчигдөр маргаантай газар нутгийн асуудлаар Япон улсад хатуу анхааруулжээ.
“Умард газар нутаг гэгчийн талаар япончууд ямар бодол санаатай байдаг нь бидэнд хамаагүй. Энэ бол маргаантай газар нутаг биш, ОХУ-ын нутаг юм. Уй гашууд автсан самурай нар Японы уламжлалт аргаар сэппүкү (гэдсээ хүүлэх) үйлдэн амиа хорлож чаддаг. Мэдээж тэд зүрхэлбэл ингэж чадна” гэж тэр хэлсэн байна.
Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлд Японы харьяанд байсан дөрвөн арлыг Зөвлөлт Холбоот Улс хүчээр эзэлсэн гэж Токиогийн эрх баригчид одоо болтол үздэг. Эдгээр арлуудыг Зөвлөлтийг залгамжилсан Орос улс Өмнөд Курилийн арлууд гэж нэрлэдэг бол Япон улс Умард газар нутаг гэж нэрлэдэг юм.
Газар нутгийн энэ маргааны улмаас талууд өнөөдрийг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа.
Талууд маргаантай газар нутгийн асуудлаар олон жилийн турш хэлэлцсэн. Сүүлд Украины дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээнд Япон улс нэгдсэний дараа Оросын тал энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээнээс гарсан юм.
Японы ерөнхий сайд Фүмио Кишида энхийн гэрээ байгуулах хүсэл сонирхолтой хэвээр байгаагаа илэрхийлсний хариуд Медведев ийм хатуу мэдэгдэл хийжээ.
“Оросын үндсэн хуулийн дагуу газар нутгийн маргааны асуудал нэгэнт хаагдсан. Үүнийг зөвшөөрсний үндсэн дээр энхийн гэрээ байгуулахыг хэн ч эсэргүүцэхгүй” гэж Медведев сошиал хуудсандаа бичсэн байна.
2020 онд ОХУ-ын үндсэн хуульд газар нутгаа бусад улсад шилжүүлэхийг хориглосон нэмэлт өөрчлөлт орсон юм.
Медведев бас Орос улс Өмнөд Курилийн арлуудыг хөгжүүлж, тэнд шинэ зэвсэг байрлуулахыг Японы тал хүлээн зөвшөөрөх ёстойг сануулсан байна.
Мөн тэр дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хирошима, Нагасаки хотуудад нь атомын бөмбөг хаясан АНУ-тай Японы эрх баригчид найрсаг харилцаатай байгааг энэ мэдэгдэлдээ шүүмжилжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Өрнөдийн эсрэг Кремлийн хамгийн хамгийн "хурц дайчин" дуу хоолойгоор тодроод байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ