Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. 12 хоног үргэлжлэх тус тэмцээн “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгохоороо онцлогтой. Энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөхөөр Узбекистаныг зорилоо.
Бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Азийн аварга Г.Ануужин, спортын мастер Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын дэлхийн аваргын хүрэл, өсвөрийн Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, спортын мастер А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой мөнгө, нэг хүрэл медальт, дэлхийн цомын аварга, Азийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа базаажээ.
Хүндийг өргөлтийнхнийг Узбекистаныг зорихын өмнө Олимпод бэлтгэх баг тамирчдын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох бэлтгэл сургуулилттай нь танилцаж, спортын талбарт шинэ түүхийг бүтээж, өндөр амжилт гаргахыг ерөөлөө.
Монголын хүндийг өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн