Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрд хуваарилсан 1072 хувьцааны ногдол ашгийг тараах талаар УИХ-ын намрын сүүлчийн чуулганаар хэлэлцээд, шийдвэрийг компани өөрөө гаргахаар тогтсон ч өнөөдөр ээлжит бус чуулган зарлан хэлэлцэж байна.
Засгийн газраас гаргасан тогтоолын төсөлд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлнэ. Хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг УИХ гаргахгүй, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал болно” гэж заасан.
Харин Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-д томилогдож очсон БЭТ Ж.Ганбат “Ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн хурал дээр танилцуулаад, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ. Бид ямар ч байсан эхний ээлжид 2023 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг судлаад, шийдвэрлүүлэх талд байгаа. УИХ-аар шийдэгдвэл бүх хүнд өгөх үү, эсвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая хүнд өгөх үү гэдэг асуудал яригдана. Нэг хүнд 110-120 мянган төгрөг олгогдохоор байгаа. УИХ тогтоолын төсөл баталбал Цагаан сараас өмнө ногдол ашиг тарааж амжина” гэх тайлбар өгсөн.
Гэвч чин үнэндээ Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж л байгаа бол ямар ч хувьцаа эзэмшигч их, бага хэмжээгээр ногдол ашгаа хүртэх ёстой. Гэтэл “Иргэдэд бэлэн мөнгө тараах нь буруу. Энэ хөрөнгөөр нүүрс угаах үйлдвэр барья. Тавдугаар цахилгаан станцыг эхлүүлье. Метроны санхүүжилт босгоё.” гэх зэргээр “эх оронч” санаачилгууд дэвшүүлэх болжээ. Ийм муйхар эх оронч байж болохгүй.
Аливаа компани нээлттэй болж, хувьцаа гарган иргэд, олон нийтэд эзэмшүүлдэг. Түүнийхээ төлөө хариуцлагатай, ашигтай ажиллах үүрэгтэй. Ингээд олсон ашгаа шударга тэгш хуваарилдаг зарчмыг манай улсын аль ч давхаргад ойлгодог хүн цөөхөн гэдэг нь дээрх уриалга маягийн сошиал ухуулгаас анзаарагдаж байна.
ХУВЬЦААГАА УЛС ТӨРЧДӨД БУЛААЛГАСААР БАЙХ УУ
Том том үйлдвэр барьж, улс орныг хөгжүүлнэ гэж амлаад иргэдийнхээ халаасан дахь хувьцааны орлогыг булааж авдаг байдал гаараад байна. Хэзээ ч тэр үйлдвэр, паркууд нь баригдаагүй. Адаглаад бид Тавдугаар цахилгаан станц барих гэж 20 жил болоход ямар их хөрөнгийг энэ нэрээр урсгаж, угаасан бол гэдгийг тооцоолох ёстой. Метро, ЦТС, нүүрс угаах үйлдвэр зэрэг нь одоогийн эрх баригчдын мега төсөл. Үүнд иргэдийн хувьцаагаар хөрөнгө босгох нь зарчмынхаа хувьд ч учир дутагдалтай. Тэд энэ мэт тархи угаалтаар сүүлийн 20 жилийн турш татвар төлөгчдийн мөнгийг угаасан.
ОДОО БОЛ ҮГҮЙ...
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ