Их Британийн парламентын гишүүн цалингаараа байрны зээлээ төлж хүчрэхгүй болох тул албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. Норфолк мужаас нэр дэвшсэн Жорж Фриман өнгөрсөн арван нэгдүгээр сард Шинжлэх ухааны сайдын албан тушаалаа өгсөн юм.
Тэрбээр жилийн 118,300 фунт стерлингийн цалингаараа орон сууцны зээлээ төлж чадахгүй болох байсан аж. Фриман блог нийтлэл хийхдээ “Миний байрны зээлийн эргэн төлөлт энэ сард 800 фунт стерлингээс 2 мянган фунт болж нэмэгдэнэ. Сайдын цалингаар би төлж хүчрэхгүй учраас ажлаа өгсөн” гэжээ.
Тэгвэл Их Британийн засгийн газар сайд нарын цалингийн тогтолцоонд өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдсэн байна. Фриман 2010 оноос хойш Консерватив намын үүсгэсэн үе үеийн загийн газруудад сайдын албан тушаал хашиж байсан юм. Тэр Борис Жонсоны засгийн газарт Шинжлэх ухааны сайдаар ажиллаж, 2022 оны долоодугаар сард албан тушаалаа өгсөн байна. Үүний дараа Фриман Риши Сунакын засгийн газарт мөн Шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн аж.
Сүүлийн үед Их Британид бодлогын хүүтэй холбоотой эргэн төлөлтийн гэрээ хийсэн олон хүний зээлийн төлбөр нь огцом нэмэгдэх болсон. Английн төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн дээр 2022 оны есдүгээр сард Лиз Трассын эдийн засгийн бодлогын улмаас фунтийн үнэ огцом унасан нь зээлийн эргэн төлөлтийн нэмэгдэлд нөлөөлсөн байна.
Эх сурвалж: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй