Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын Сенатын хууль зүйн байнгын хороо онлайн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулсан юм.
Нэлээд ширүүн уур амьсгалтай болж өнгөрсөн сонсголд Meta, Snap, Discord, X, TikTok таван компанийн гүйцэтгэх захирлууд оролцжээ.
Тэдний дунд Фэйсбүүк, Инстаграм сошиал платформуудыг эзэмшигч Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг байсан юм.
Бүгд Найрамдах намын сенатор Жош Хаули хохирогч хүүхдүүдийн эцэг эхчүүдийн нүүр рүү харж байгаад уучлал гуйхыг Закербэргээс шаардсан нь сонсголын хамгийн оргил мөч байлаа.
Сонсголд сошиал платформын нөлөөгөөр амиа алдсан болон эрүүл мэндээр хохирсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байжээ. Тэд гартаа хүүхдүүдийнхээ гэрэл зургийг барьсан байв.
“Таны бүтээгдэхүүн хүмүүсийг алж байна” гэж хэлсэн Хаули яг одоо уучлал гуйх боломжтой эсэхийг залуу тэрбумтнаас асуужээ.
Закербэрг суудлаасаа босож, эцэг эхчүүдийн төлөөлөл рүү харж зогсоод “Та бүгдийн амссан зовлон зүдгүүрийг өөр хэн ч дахин туулах ёсгүй. Үүний төлөө бид маш их хөрөнгө зарцуулж байгаа” гэж хэлээд уучлал гуйсан юм.
Сонсголд оролцсон Сенатын гишүүдийн олонх нь сошиал медиа компаниудын хуулийн зохицуулалтын орчныг чангатгаж, хүүхдийн садар самуун, хүчирхийллийг сурталчилсан агуулгатай материалыг платформоороо тараасан тохиолдолд хатуу хариуцлага хүлээдэг болгохоо амлаж байлаа.
Эх сурвалж: Business Insider
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн