surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

"Senzu" гангарч, "The MongolZ" алдарт "FURIA"-г буулган авлаа

"Senzu" гангарч, "The MongolZ" алдарт "FURIA"-г буулган авлаа

Фэйсбүүк,Цахим спортын "Counter Strike" төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох "IEM Katowice 2024" өчигдөр/2024.01.31/ Польш улсад эхэллээ. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Ази тивээ төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд үндсэн шатанд өрсөлдөх эрхийн төлөөх эхний тоглолтоо Бразилын шилдэг баг "FURIA"-ийн эсрэг хийв. Бразил бол хэзээнээсээ "CS"-ийн шилдэг тамирчид, багуудын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Харин "The MongolZ"-ийн залуус Бразил, Америк тивийн багуудыг гаргаадаггүй хождог болоод буй.

Өнгөрсөн жил дээрх хоёр баг учраа тааран тоглоход "The MongolZ" ялж, шуугиан тарьж байсан түүхтэй.

Өчигдрийн тоглолт ч өрсөлдөөнтэй болж, М.Азбаяр/Senzu/-ийн гайхалтай тоглолтын ачаар "The MongolZ" дэлхийн чансааны аравдугаарт эрэмбэтэй "FURIA"-г 16-14 гэсэн харьцаатай буулган авлаа. Тус тоглолтын дараа М.Содбаяр/Techno/ багийн хамтрагч "Senzu"-ийн талаар ярихдаа "Тэр бол гоц авьяастан" гэж тодорхойлжээ. Ердөө өнгөрсөн оны есдүгээр сард шинэ багтайгаа нэгдсэн "Senzu" өчигдөр Бразилын шилдгүүдийн эсрэг 29 аллага үйлдэж, бүх тоглогчдыг тэргүүлэв.

"The MongolZ" хэдхэн хоногийн өмнө Шанхайд болсон "eXTREMESLAND" тэмцээнд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан.

Одоо тэднийг Оросын шилдэг баг "Spirit" хүлээж байна. Хоёр багийн тоглолт өнөөдөр 20.30 цагаас болно. "Senzu", "donk" гэсэн гоц авьяастнуудын тулаан биднийг хүлээж байна. Ялсан баг нь хэсгийн шатанд шалгарах бол ялагдсан нь сүүлийн боломжийн төлөө доод хэсэгт тоглоно.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1